Улс төр
Юун аюулгүй хот, гэмт хэргийн бүлэглэл Улаанбаатарыг удирдана

Газар хөдлөлтийн улмаас барилга нурж, сурагч амиа алдахад тухайн сургуулийн захирал, цаашлаад холбогдох агентлаг, газрынх нь дарга ёс зүйн хариуцлага алдсандаа хүлчил өчиж, албан тушаалаа өгсөн явдал арлын улсад гарсан. Ганц энэ улсаар ч тогтохгүй дэлхий нийтэд ийм жишигтэй. Гэтэл манайд эсрэгээрээ. Сайд, дарга нар нь ширэн нүүрлээд ажилтнуудаа золигт гаргана, бүр эрх мэдлээ урвуулан ойр дотныхоо хүмүүсийн хууль бус үйлдлийг дарж, хайцаалах нь энгийн үзэгдэл. “Том артай” танхай этгээдүүд төрд шургалж, өндөр албан тушаалд хэн нэгний нөлөөгөөр очдог хамгийн сүүлийн жишээ нь С.Мөнхчулуун боллоо. Тэрбээр НИТХ-ын өнгөрсөн удаагийн хурлын үеэр өөрийн нэрийг хотын даргад дэвшүүлээд, олонхын дэмжлэг авлаа. Ерөнхий сайд түүнийг батламжилчихвал хотын дарга болно. Энэ хүн тус албан тушаалд тохирох уу. Хотын иргэд бид танхай этгээдэд ажил, амьдралаа даатгаж болох уу.
Баарны хамгаалагчаас ажлын гараагаа эхлүүлж, ах нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдсаныхаа шагналд дүүрэг, нийслэлийн нөлөө бүхий албыг хашиж явсан зэргээс авхуулаад түүний ажил амьдрал, амжилтын замнал хар түүх олонтой. Энэ нь ч худлаа биш. 2000 оны эхэн үеэс л үл бүтэх хүмүүстэй нөхөрлөж, хууль бус үйлдэл хийх явсныг нь нотлох баримт мундахгүй. Гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж болохоор хүн хотыг удирдахаар санаархаж буй нь айдас төрүүлж байна.
Нэр дэвшигч С.Мөнхчулуун мөрийтэй тоглоомоор гаршсан “А” гэгчтэй 10 гаруй жилийн өмнөөс нөхөрлөж, хамтран зохион байгуулсан тоглоомны үеэр ашиг сонирхол нь зөрчилдсөний улмаас түүнийг санаатай бэртээж явсан баримт бий. Гэвч тэрбээр тухайн үед нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллаж байсан тул уг хэргээс дөмөгхөн мултарч байв. Түүний өөр нэгэн найз нь цуутай мөрийтэй тоглоомчин гэдгээрээ олон танигдсан Тэмүүлэн. Гэвч байсхийгээд л Тэмүүлэнгээ барьж аваад балбаж, маргаан дэгдээсээр өнөөдрийг хүрэв. Зохион байгуулсан мөрийтэй тоглоомынхоо ашгаас болж маргалддаг биз гэсэн таамаг дэвшүүлж болно. Энэ мэтээр санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулахдаа С.Мөнхчулуун согтуу байсан нь тухайн үед хохирогчдын өгсөн мэдүүлэгт байдаг. Ер нь түүнийг архины хамааралтай гээд хэлчихэд нэг нэг буруудахгүй. Сонгинохайрхан дүүрэгт өндөр албан тушаал хашиж байхдаа, түүнээс өмнө ч болон НИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа ч согтуугаар олон хэрэг өдүүлж байжээ.
Дүүрэг, нийслэлийн харьяа байгууллагад ажиллаж байсан хүн хууль, дүрмийг мөрддөг ёс зүйтэй байх хэрэгтэй. Наад захын ийм ёс зүйтэй байж 1.5 сая хүнтай нийслэл хотыг удирдах нь Монгол Улсын нэр хүндийн асуудал. Гэвч тэрбээр нийтийн амгалан байдлыг алдагдлуулж, хүнийг эрүүл мэндээр нь хохироохоос гадна жолооны дүрэм, журмыг огт мөрддөггүй нэгэн. Байсхийгээд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулах, улмаар хүрдний ард суух эрхгүй байж хөлчүүрхсэн үедээ дахин машин жолоодох зөрчил тогтмол гаргадаг байна. Тэр бүр нь хяналтын камерт дүрсээр баталгаажин үлджээ. Удаа дараа ийнхүү согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүний аминд хүрээгүйд бид баярлах хэрэгтэй. Муугаар бодож тийм зүйл болсон бол С.Мөнхчулуун бүлэглэл, залуусынхаа нударга, мөнгөний хүчээр хэргээс мултрах нь тодорхой. Тэгэхээр хохирогчийн хохь болоо л үлдэнэ.
Түүний гаргасан зөрчил бүрийг арынх нь хүмүүс аргалдаг аж. Танхай этгээдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн С.Мөнхчулуун мэргэжилтэн байхаасаа ийнхүү сагсуурч эхэлсэн тул хотын дарга болоод галзуурах нь тодорхой. Эрүүгийн ертөнцөд өөрийгөө дархалсан ийм хүнээр хотыг удирдуулах оновчгүй. Хэрэв хотын дарга болбол тэрбээр захиргааны байрыг танхайчуудаар дүүргэх нь тодорхой. Үндсэндээ хотыг архинд хөлчүүрхэж, мөнгө, нударгаар асуудлыг шийддэг хүмүүс удирдах болно гэсэн үг. Түүний байгуулсан хамгаалалтын VIP гэх байгууллага хорихоос суллагдсан хүмүүсээр дүүрэн. Тэгэхээр гэмт хэрэгтнүүд хотын захиргааны байранд оромжоо засаж, тухлах нь мэдээж.
Б.Нар

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ