Нийгэм
СОЛОНГОС ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН

“Эмэгтэйчүүдийн баяр” нь хаврын урин дулаан цаг, сайхан хайрыг бэлгэддэг. Тиймээс ОУ-ын эмэгтэйчүүдийн баярыг угтан Имартаас үйлчлүүлэгчдэдээ зориулан шинэхэн, анхилам үнэрт төрөл бүрийн Солонгос цэцэгний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа өнөөдөр буюу 3-р сарын 6-ны 11 цагт нээлтээ хийж 3-р сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаагаар:
– Таны сонгосон цэцгийг таны хүссэнээр үнэ төлбөргүй боож баглах үйлчилгээ
– Солонгос мэргэжилтнүүд цэцэг арчилгааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ явагдана.
Та бүхэн Имартын 1-р давхрын Event hall-д зохион байгуулагдах цэцгийн үзэсгэлэнгээс хайртай бүхэндээ сэтгэлээ илэрхийлэх шинэхэн, содон, нандин цэцгийн баглаагаа сонгохыг зөвлөе.
Цэцэгүүд юу өгүүлдэг вэ?
Цэцэг бүхэн өөрийн гэсэн утга учиртай, мөн бэлэглэх тоо нь хүртэл ямар нэгэн утгыг илэрхийлдэг байна.
Нэг цэцэг: Чи минь наддаа цорын ганц юм шүү гэдэг утгыг илэрхийлдэг байна.
Гурван цэцэг: Чамтайгаа хамт би дэлхийг тойроход ч бэлэн байна
Таван цэцэг: Би чамдаа хязгааргүй хайртай шүү
Долоон цэцэг: Үүнийг зөвхөн гэрлэж байгаа шинэхэн хосуудад бэлэглэдэг
Есөн цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг
Арван цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна зэрэг утгыг илэрхийлдэг байна.
Харин цэцэгсийн утга учирын хувьд
Хуайс мод нь нууцхан хайр, ариун дурлалыг бэлэгддэг.
Алаг нүдэн: Сэтгэл булаам гоо сайхан
Гэсэрт: Хайр сэтгэлийн бэлэгдэл
Цагаан хонин нүдэн: Тэсвэр, тэвчээр
Цагаан даль: Хүсэл биелүүлэгч
Хөх ягаан даль: Ганцаардал
Усны сараана: Оргилж байгаа сэтгэл
Лиш: Эмэгтэй хүний хайр сэтгэл
Цагаан лиш: Арихухан хайр дурлал, эмэгтэй хүний эрхэм тансаг байдал
Судалтай лиш: Татгалзсан хариуг
Хэлгий цэцэг: Хүсэл тэмүүлэл
Цахилдаг: Итгэл найдвар, эргэн уулзах
Кактус: Халуун дулаан уур амьсгал
Май цэцэг: Амьдралын сайн сайхан
Цагаан сараана: Гайхалтай харьцаа, сайхан нөхөрлөл
Шар сараана: Хуурамч, завхай байдал
Намуу цэцэг: Оргилуун хүсэл мөрөөдөл
Цагаан намуу: Амар тайван, түвшин байдал
Шар намуу: Баян тансаг, эд мөнгө
Хонин нүдэн: Гэмгүй үнэнч дурлал
Гамба: Сээтэгнэл, дур булаам байдлыг илэрхийлнэ
Алтан лицэх: Ялалт, амжилт
Хонин зангуу: Үнэнч дурлал, дурсан санах
Хумсан цэцэг: Хатуу ширүүн байдал, зовлон, хардалт
Цахирмаа – Хайр, үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй,
Цээнэ: Аз жаргалтай амьдрал, гэрлэлт эсвэл ичимтгий зан
Улаан сарнай – Хайр дурлал
Ягаан сарнай: Надад итгээч
Сарнай цэцгийн цоморлиг: Гоо үзэсгэлэн, залуу нас
Цагаан сарнайн цоморлиг: Охин насыг бэлгэддэг
Улаан сарнайн цоморлиг: Ариун, энхрий байдлыг илтгэдэг
Алтан зул цэцэг: Алдар нэр, амжилт
Улаан алтан зул: Хайраа илчлэх
Нил цэцгийн баглаа: Чиний талаар боддог зэрэг олон утга санааг илэрхийлдэг байна.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.