Дэлхий дахинд
Украины долоон сая иргэн Европ руу дүрвэж магадгүй байна
Дайны хөлөөс зугтан Европ руу дүрвэгсдийн тоо долоон саяд хүрч магадгүй гэж Европын холбооны Хямралын эсрэг удирдах газрын еврокомиссар Янез Ленарчич хоёрдугаар сарын 27-ны ням гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
“Өнөөдрийн байдлаар дайны хөлөөс зугтаж эх орноосоо дүрвэн гарах украинчуудын тоо долоон саяыг давж мэдэхээр байна” гэж тэр онцолсон байна.
Нөхцөл байдал ингэж үргэлжлэхээр бол хүмүүнлэгийн яаралтай тусламж дэмжлэг хэрэгтэй гэж еврокомиссар онцлон тэмдэглэжээ. Еврокомисс дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 90 сая евро цуглуулаад байгаа гэж Ленарчич хэлсэн байна.
Оросын түрэмгийлэл дайны хөлөөс зугтаж, одоогоор украины 368 мянган иргэн Европын улс орнууд руу дүрээд байна гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппл Гранди мэдээллээ.
Украинчууд Польш, Унгар, Румын, Молдав руу дүрвэн гарч байгаа юм байна. Энэ улсуудын засгийн газар, ард иргэд дүрвэгсдийг зүйл бүрээр дэмжиж байгаа гэнэ.
Польшийн Ерөнхий сайдын албанаас хоёрдлугаар сарын 27-ны байдлаар украин, польшийн хилийг 187 мянган хүн давж орж ирсэн гэж мэдээлжээ.
Дүрвэн орж ирж байгаа хүмүүсийг нутгийн иргэд халуун цай, хоол браин угтаж, заримыг нь орон гэртээ хонуулж байгаа гэнэ.