Дэлхий дахинд
Оросууд украины дэлхийн хамгийн том онгоцыг шатаажээ
Оросын цэргийн Украинд явуулж байгаа тусгай ажиллагааны үеэр оросын нисэх хүчний агаарын довтолгооны явцад Гостомель хотын нисэх буудалд байсан дэлхийн хамгийн том Ан-225 “Мрия” онгоцыг сөнөөн шатаалаа гэж Украины төрийн тусгай холбооны хэвлэлийн алба мэдээллээ.
“Гостомель хот руухийсэн оросын нисэх хүчний довтолгооны үеэр Ан-225 онгоц шатлаа” гэж мэдээлэлд дурджээ. Мэдээлснээр бол хамгийн том, тээврийн энэ онгоц дэлхийдцор ганц гэнэ. Онгоц шатаж байгаа дүрс бичлэг ч олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Хуучин Зөвлөлт холбоот улс ийм онгоц дөрвийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч амжилгүй 1991 онтой золгож тарж бутарсан байна.
Ан-225 “Мрия” онгоц нь 250 тонн ачаатайгаар нислэгийн дээд жин нь 640 тонн болж 10 мянган минь зам туулах чадалтай онгоц байсан юм.