Дэлхий дахинд
Захарова: Дэлхий дээр Оросын найз нөхөд байгаа
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Россия-1” телевизээр ярихдаа дэлхийдахинаа Оросын найз нөхөд, дэмжигчид байсаар байгаа, тэр дундаа Хятад улсч байна” гэж мэдэгджээ.
“Мэдээж байгаа. Дэлхийн том гүрнүүдийн үйлдлийг хар л даа. Өөрсдийгөө том гүрэн гэж нэрлэдэггүй ч жинхэнэ том гүрнүүд байна. Тухайлбал Хятад” гэж тэрбээр дэлхий даяар оросын найз нөхөд байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Үүний өмнө Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лицянь украины эргэн тойрны үйл явдлын тухай твиттер хуудсандаа бичихдээ “энэ бүхнийг хэн эхлүүлэв гэдгийг АНУ өөрөөсөө асуух ёстой” гэж мэдэгдэж байсан юм.
Оросын төлөөлөгч Украины дайны төлөө НҮБ-ын бага хурал дээр уучлал гуйжээ
Цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хуралд оролцож байгаа Оросын төлөөлөгчдийн тэргүүн Олег Анисимов Украинд явуулж байгаа дайныхаа төлөө уучлал гуйлаа гэж түүнийхэлсэн үгийг сонссон эх сурвалжаас авснаа AFP агентлаг дамжуулжээ. “Энэ мөргөлдөөнийг таслан зогсоож чадаагүй бүх оросуудын өмнөөс уучлал гуйж байгааг минь хүлээн авна уу” гэж Анисимов хэлснийг мэдээллийн агентлаг иш татжээ. Түүнийхээр бол үйл явдлыг ажиглаж байгаа хэн боловч “Украинд довтолсныг яаж ч зөвтгөх аргагүй” гэнэ.
Анисимовын өмнө Украины төлөөлөгч Светлана Краковская “хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт, Украин руу оросын дайрсан явдал нь ердөө нэг л зүйлээс үүдэлтэй, энэ бол түлш олборлох явдал, бид бүгдээрээ түүнээс хамааралтай” гэж хэлсэн юм байна.
Оросын төлөөлөгчдийн тэргүүн Олег Анисимов AFP агентлагт хандаж “би хувийн бодлоо л илэрхийлсэн юм шүү, үүнийг оросын төлөөлөгчдийн албан ёсны мэдэгдэл гэж битгий ойлгоорой” гэж хэлжээ.