Дэлхий дахинд
МОСКВАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ БОЛЗЛОО ЗЕЛЕНСКИЙ ДЭЛГЭЛЭЭ
Москватай хэлэлцээрийн ширээнд суухын тулд эхлээд гал зогсоох ёстой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 1-нд Reuters агентлагт яриа өгөхдөө мэдэгджээ. “Хэлэлцээрийн ширээнд суухын тулд эхлээд галаа бүрэн зогсоох шаардлагатай” гэж тэр хэлсэн байна.
Украины тэргүүн бас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрт нь Украины агаарын орон зайг арай хаагаагүй байгаа гэж хэлсэн гэжээ. Тэр “Хэрэв тус улсыг НАТО-д элсэх хаалгыг Умард атлантын эвсэл хаах юм бол Киев хуульзүйн хувьд аюулгүй байдлын баталгаа шаардах болно” гэсэн байна.
Орос, Украины анхны хэлэлцээр Белоруссын Гомель мужид болсон юм. Таван цаг үргэлжилсэн хэлэлцээрийн үеэр талууд нөхцөл байдлыг нэг бүрчлэн ярилцаж белорусс-польшийн хил дээр хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.
ОХУ-ын төлөөлөгчдйиг ахалсан Оросын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский орос украины талууд нэгдсэн байр сууринд хүрэх талаар хэдэн сэжим олсон гэж мэдэгдсэн байна.
Харин Украины тэргүүн Владимир Зеленский хэлэлцээрээр хүссэн үр дүнд хүрээгүй гэж мэдэгдсэн юм. Хэлэлцээрийн явцад Орос өөрийн байр сууриа хадгалсаар байсан бол Украин дайныг дуусгахад уулзах цэг товлохоо мэдэгдсэн гэнэ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинхэлэлцээрийн үр дүнг мэдэж байгаа, “ямар нэг дүгнэлт хийхэд эрт байна” гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков гуравдугаар сарын 1-нд мэдээлсэн байна. Тэр бас ОХУ, Украины Ерөнхийлөгчдийн яриа хэлэлцээрийг төлөвлөгөөгүй байгаа гэжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оросын тэргүүн Владимир Путинтай хэлэлцээр хйихэд бэлэн байгаагаа үүний өмнө мэдэгдсэн.
Оросын ерөнхийлөгчтэй хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэйг бид ойлгож байгаа, одоо ч түүнтэй хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн байна гэж Зеленскийн хэлснийг CNN телевиз иш татан дамжуулсан байна.