Дэлхий дахинд
ОРОСУУД КИЕВИЙН ТЕЛЕВИЗИЙН ЦАМХГИЙГ БУУДЖЭЭ
Украины нийслэл Киевийн телевизийн цамхагт сум туссанаар дэлбэрэлт боллоо гэж украины хэвлэлүүд мэдээллээ. Телевизийн цамхагт дэлбэрэлт болж утаа манарч байгаа гэрэл зураг, дүрс бичлэгийг хэвлэлүүд нийтэлж байна гэж РИА Новости агентлаг дамжуулсан байна. Хэвлэлүүдэд бичсэнээр бол оросын сум тоног төхөрөмж, аппаратын хэсэгт туссан бололтой. Үүнээс болж телевизийн нэвтрүүлгүүд тасалдан, нөөц нэвтрүүлгээ цацаж байна гэв. Телевизийн цамхагт сум тусч дэлбэрэлт болох үеэр хүн өртөөгүй гэж Украины Соёлын яам мэдээлсэн байна.
Дайны улмаас оросын кино театрууд таван тэрбум рубль алдана
ОХУ-аас Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас америкийн студиуд оросын кино зах зээлд хориг тавьж холливудын кино гаргахыг хориглосноор оросын кино театрууд зараа өөрчилсний төлөө таван тэрбум рублийн алдагдал хүлээх боллоо гэж РБК хэвлэлд бичжээ.
Warner Bros студи гэхэд л “Бэтмен” киногоо орост нийлүүлэхээ больсоноос нийт 20 сая рублийн тасалбар худалдаалчхаад байсан нь алдагдал болжээ. Sony студи ч хоёрдугаар сарын 24-нд орост гарах гэж байсан Жаред Летогийн “Морбиус””ийг өөрчилсөн байна.
Үүгээр ч зогсохгүй энэ хямралын үеэр оросын олон кинотеатр хаагдах эрсдэл бий боллоо гэж шинжээчид хэлж байна.