Дэлхий дахинд
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД УЛАМ ИХ ЭЕРЭГ ХҮЧИЙГ СЭЛБЭЖ БАЙНА
Ардын өдрийн сонины ХэИн
“Хятад улсын дэвшүүлсэн эдийн засгийн өсөлтийн зорилт нь зохистойажил хэрэгч юм”,”Хятадын засгийн газрын хөгжлийн талаарх онцгой анхаарч буйг харууллаа”, ”Хятадын засгийн газар бүх зорилтот үүргээ биелүүлэх чадвартай гэдэгт итгэл төгс байна” …. гуравдугаар сарын 5-ны өдөр, БХАТИХ-ын 13 дах удаагийн тавдугаар хуралдаанд өргөн барьж авч хэлэлцүүлсэн засгийн газрын ажлын тайланд энэ жилийн хөгжлийн урьдчилсан гол зорилтыг дэвшүүлж, тэр дунд дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтийг 5,5 хувьд барих зорилт нь олны анхаарлыг ихээхэн татлаа. Олон улсад Хятадын эдийн засгийн цар хүрээ, хэмжээг харгалзан үзсэн энэхүү эдийн засгийн өсөлтийн урьдчилсан зорилтын шинжлэх ухаанч зохистой тооцоолол нь тус улсын Засгийн газрын гол үүргийг илтгэн харуулж, хүлээлтийг чиглүүлэх, итгэл найдварыг төрүүлэх, хөгжлийн хамтын ойлголтыг нэгтгэх зэрэгт ашигтай байж, Хятадын эдийн засгийн өндөр чанарын хөгжилд түлхэц өгөхөд ашигтай юм гэж үзэж байна.Энэхүү урьдчилсан зорилтыг идэвхтэй хэрэгжүүлэхэд, Хятад улс нь дэлхийн эдийн засгийн сэргэлт болон өсөлтөд үргэлжлүүлэн чухал хувь нэмэр оруулна.
Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг ажиглахдаа, өсөлтийн хурдыг харахын зэрэгцээ өсөлтийн хэмжээг бас харах хэрэгтэй. 2021 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 114,4 их наяд юаньд хүрч, жилийн дундаж ханшаар тооцоход 17,7 их наяд долларт хүрч, дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ 18 хувийг давлаа. Хятадын нэг жилийн дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ 3 их наяд доллараар нэмэгдсэн нь дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй үзүүлэлт болж байна.Энэ жил Хятад улс эдийн засгаа 5,5 хувиар өсгөнө гэсэн зорилт тавьсан нь таван жилийн өмнөх долоон хувийн өсөлттэй, 10 жилийн өмнөх 10,5 хувийн өсөлттэй тус тус тэнцэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй үнэлүүштэй хувь нэмэр юм.
Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг ажиглахдаа тоог харахаас гадна чанарыг мөн харах хэрэгтэй. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн сэргэлт олон баригдмал хүчин зүйлүүдтэй тулгарч, дэлхийн хөгжлийн замнал нь ноцтой цохилтод өртөж байна. Улам их амжилттай, аз жаргалтай, аюулгүй хөгжлийг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх нь улс орнуудын өмнө тулгарч буй хамтын үүрэг юм. Хятадын бүрэн бүтэн, оновчтой, инновацийг бүх талаар нэвтрүүлэх, зохицуулах, ногоон, нээлттэй, хамтран хүртэх шинэ хөгжлийн үзэл баримтлал нь ” 14-р таван жил” цаашилбал улам урт хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх гол сэдэв нь болж байна. Хятад улс хөгжлийн хэлбэрээ идэвхтэй өөрчилж, эдийн засгийн бүтцээ сайжруулж, өсөлтийн хөдөлгөгч хүчээ сольж, дэлхийд улам их боломжийг нээж, улам их амьдрах хүчийг сэлбэж өгч байна. Олон улсын ажиглагч хэлэхдээ:“1,4 тэрбум хүн амтай Хятад улс өндөр чанарын хөгжлийн замаар тууштайявж байгаа нь дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр, том гүрний үүргээ хариуцлагатайгаар авч явж буйг харуулж байна” гэж үзэцгээж байна.
Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг ажиглахдаа тус улсын хөгжлийг харахын зэрэгцээ Хятад болон дэлхий хоорондын харилцан нөлөөллийг бас харах хэрэгтэй. Хятад улс улам илүү том хүрээний, улам өргөн салбарын, улам гүн гүнзгийгээр гадагшаа нээлттэй байж, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид улам зах зээлжсэн, хуульчлагдсан, олон улсчилсан хөрөнгө оруулалтын орчинг бүтээв. Бараа худалдааны экспорт, импортын цар хүрээний хэмжээ нь анх удаа зургаан их наяд долларыг давж, хөрөнгө татах хэмжээгээр анх удаа түүхэн шинэ амжилтыг тогтоож, 140 гаруй улс орон, 32 олон улсын байгууллагатай “Бүс ба зам” хамтын ажиллагааны хүрээнд 200 гаруй баримт бичгийг хамтран байгуулсан. Хятад улс дэлхийн эдийн засаг руу идэвхтэй уусан орж, өөрийн хөгжлөөр харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.
Мөн түүнчлэн, Дэлхийн худалдааны байгууллагаар цөмөө болгосон олон талт худалдааны тогтолцоог тууштай сахинхамгаалж, улам олон өндөр стандартын чөлөөт худалдааны хэлэлцээр болон бүс нутгийн худалдааны хэлэлцээрийг идэвхтэй байгуулж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахад түлхэц өгч, улам тэгш эрхтэй, шударга, зүй зохист дэлхийн эдийн засгийг тохинуулах системийг байгуулахад түлхэц өгч, дэлхийн эдийн засгийн хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй, уужуу өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Дэлхий дахинд ковид үргэлжилж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөгч хүч дутмаг, том наймааны бүтээгдхүүний үнийн савалгаа өндөр, гадаад орчин нь улам ярвигтай, тодорхойгүй байдалд байж, Хятад улсын хөгжилд тулгарч буй эрсдэл сорилт нь илэрхий нэмэгдэж байна. Гэвч Хятадын эдийн засгийн урт хугацааны сайн тал руугаа чиглэсэн үндсэн тал нь өөрчлөгдөхгүй, тогтвортой хөгжил нь олон талын ашигтай талуудтай байж, буурах дарамтыг тогтвортой тогтоон барьж, тогтвортой хөдөлж, хол хүрч, дэлхийн эдийн засгийн тогтвортой, эрүүл, тогтвортой хөгжилд эерэг эрч хүчийг сэлбэж өгч байна.