Дэлхий дахинд
ОРОС УКРАИНЫ ДАЙНЫ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛ

Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн нь дэлхий дахины болон Орос, Украины эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг талаар оросын эдийн засгийн сэтгүүлч Михаил Шафроновын бичсэн нийтлэлийг NEWSru.co.il нийтэлсэн байна.
Хоёрдугаар сар бол дэлхийн эдийн засагт муугаар дурсагдаж үлдэх нь л дээ. Өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард коронавирус COVID-19-ийн цар тахал Хятадын хил давж, дэлхийн улс орнуудад хөл хорио хязгаарлалт эхэлснээр нефтийн үнэд сөргөөр нөлөөлж, электрон чипний хомсдол нүүрлэж эхэлсэн. Ердөө хоёр жил алгасаад 2022 оны хоёрдугаар сарын 24-нд цар тахлын дараа дэлхийн эдийн засаг сэргэх нь үү гэтэл Европт дайн дэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх, эрчим хүчний хямрал, төмөр хөшиг сэргэн дахин шинэ цохилт ирлээ.
Дайн дэлхий дахины эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ
Хэрэглэгчийн талаас харах юм бол Орос улс Украин руу довтолсноор эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын зүгээс хориг тавьж нефть байгалийн хийн үнэ өсч байна., Европ, АНУ, Хятадын эрчим хүчний бодлого, цаг уурын байдал, дэлхийн эдийн засгийн сэргэлттэй холбогдоод үнийн өсөлт үндсэндээ дайн эхлэхээс өмнөхөн эхэлсэн гэж болно. Ганцхан дайн энэ үйл явцыг улам хурдасгалаа.
Ердөө долоо хоногийн дотор л нефтийн үнэ 20 доллараар нэмэгдэж, АНУ үндэснийхээ нөөцийн зарим хэсгийг зах зээлд гаргалаа.
Ийм байдал ганцхан цахилгаан эрчим хүч, тээврийн салбарт ч биш. Цахилгаан, бензин бол ямар ч бараа бүтээгдхүүний өртгийн нэг хэсэг. АНУ-д нефтийн үнэ 10 доллараар нэмэгдэхэд инфляци 0.4-0.5 хувь өсдөг нь практикаас харагддаг. Бусад улс орнуудад энэ үзүүлэлт өндөр, эсвэл бага байж болох ч ямар ч тохиолдолд дэлхий даяар инфляц өсөх эсэхийг таамаглахын тулд заавал эдийн засагч байх албагүй.
Тухайлбал агаарын орон зай хааснаас болоод явах зам уртасч, сонголт багасан, хажуугаар нь бензиний үнэ өсчихсөн болохоор нислэгийн үнэ, шуудангийн үйлчилгээ, түргэн муудах бараа бүтээгдхүүн тээвэрлэх үнэ өслөө. Нөгөө талаар агаарын тээврийн болон аялал жуулчлалын салбарт хүндрэл үүсэв. Нөгөө талд нь Хятад Европын хоорондох төмөр замын үйлчилгээнд ч цохилт болж эхлэв.
Украин Орос хоёр бол үр тарианы гол экспортлогч, энэ хоёр улс дэлхийн нийт үр тарианы экспортын гуравны нэгийг эзэлдэг. Дайнаас үүдээд улаан буудайн үни бушель нь / 38.7 кг / 9.8 ам.доллар болж дээд хэмжээ тогтоолоо. Мэдээж Украин дайнд өртөж байгаа бол орос улс орнуудын хоригт орсноос тэр. Үнийн энэ өсөлт украины үр тариаг гол импортлогч Ойрхи дорнодын ус орнуудад тэртээ жилийн Арабын дайны үе шиг ээлжит өлсгөлөнгийн уршиг тарьж мэдэх юм.
Дайн, үүнээс үүдэлтэй хоригоос болж нэрвэгдэх өөр нэг салбар бол хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, нийлүүлэлт.
Украины Одесс, Мариуполь хотын хоёр завод хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардагддаг өндөр цэвэршүүлсэн неоны дэлхийн үйлдвэрлэлийн 70 хувийг үйлдвэрлэдэг байсан. Оросууд энэ хоёр хотыг бөмбөгдөж, буудсанаар энэ хоёр үйлдвэр жагсаалаас гарчих юм бол тэдний орон зайг нөхөх дэд бүтэц бий болгоход тодорхой хугацаа шаардана.
Үүнээс гадна оросын “Норильскникель” үйлдвэр гэхэд л сенсор чип болон, ой санамжийн чип үйлдвэрлэхэд хэрэглэгддэг палладийн дэлхийн нийт олборлолтын 40 хувийг үйлдвэрлэдэг. Гэтэл орос хоригт орчихлоо шүү дээ. Энэ бүх бэрхшээл хараахан тулгамдчихаагүй байгаа болохоор Олон улсын хагас дамжуулагчийн нийгэмлэг энэ бодитой асуудлыг хараахан олж хараагүй л байна.
Зөвхөн хэрэглэгчийн зүгээс биш, татвар төлөгчийн талаас харах юм бол ойрын жилүүдэд Барууны орнуудын, гэхдээ эхний ээлжинд дараагийн сөргөлдөөн Хятадтай болно гэсэн АНУ-ын сурталд олон жил итгэж ирсэн баруун европын орнууд батлан хамгаалах зардал огцом өснө. Германы канцлер Олаф Шольц л гэхэд батлан хамгаалах зардалд нэмэлтээр 100 тэрбум евро шаардлагатай боллоо гээд мэдэгдчихээд байна. Их Британи, Швед улсуудын засгийн газар зэвсэгт хүчнээ маш яаралтай бэхжүүлэх хэлэлцээнд хүрлээ. Барууны батлан хамгаалах үйлдвэрлэлийн корпорациудын хувьцаа энэ мэдээллийн мөрөөр хоёр дахин өслөө. Төсвийн энэ их зөрүүг татвар төлөгчид л үүрнэ шүү дээ.
Украин, Орос хоёрын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ
Орос улс Украинд довтолсноор энэ хоёр улсын эдийн засагт ямар үр дагавар дагуулахыг яг одоо урьдчилан хэлэх боломжгүй, яагаад гэвэл үйл явдал ойрын үед, ойрын долоо хоногт хэрхэн өрнөхөөс шалтгаалж, нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж мэднэ. Өнөөдөртөө мэдэгдэж байгаа хамгийн хортой үр дагавар бол дэд бүтэц сүйрч байгаа явдал. Энэ бол зөвхөн энэ салбарт нөлөөлөх биш ард түмний амьдрал, улс орны эдийн засагт хортой үр дагавар дагуулна.Оросын тухайд гэвэл яг тодорхой нөлөөлөл хор хохирлыг урьдчилан хэлэхэд эрт байгаа гэлээ ч одоо мэдэгдэж байгаагаар бол Москва учирч болох хоригийг саармагжуулахад долоон жил бэлтгэсэн гээд байгаа ч ийм том хэмжээний аюултай тулгарна гэхэд бэлэн биш л байсан байхгүй юу.
Хамгийн наад зах нь л гэхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын сая хүлээн зөвшөөрснөөр Кремль спорт, шинжлэх ухаан, соёл боловсролын салбарт хориг тавина гэж зүүдлээч үгүй л байсан шүү дээ. Барууны компаниуд оросын шигшээ багууд, клуб, тамирчдыг ивээн тэтгэх гэрээгээ цуцалж, тамирчдыг нь тэмцээн уралдаанаас хасч Орост болох байсан олон улсын бүхий л уралдаан тэмцээнээ болиулан өөр улсад зохиох болж байна.
Олон улсын шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа бас л цохилтод өртөн энэ салбарыг санхүүжүүлдэг ВЭБ банк хоригт орон, улс хоорондын гүйлгээний SWIFT систем оросын хувьд хаагдлаа.
Оросын банкууд SWIFT гүйлгээнээс ийн хасагдаж, Москвагийн 2014 оноос бэлтгэж байсан оросын банкуудын тодорхой хэсэг, Белорусс, Энэтхэг, Хятад, Куба, Тажикстан улсууд ашигладаг санхүүгийн мэдээллийн систем(СПФС) хоригт орчихлоо.
Нэмж дурдахад жижиглэн худалдааны хамгийн том банк “Сбербанк”, мөн Европын хийн төлбөрийг хийдэг “Газпромбанк” өнөөдөндөө SWIFT-ээс хараахан салаагүй байна. Үүний зэрэгцээ Оросын Банкны эсрэг хориг арга хэмжээ авснаар рублийн ханшийг дэмжих, санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад хэрэглэхээр сүүлийн жилүүдэд Үндэсний баялгийн санд хуримтлуулсан олон зуун тэрбум долларыг ашиглах боломжийг хаачихаад байна.
Москвагийн бирж хэдэн өдрийн турш ажиллахгүй байна. Оросын компаниудын хувьцааг худалдаж авахын тулд Засгийн газар нэг их наяд рубль буюу 10 тэрбум ам.доллар шилжүүллээ л гэнэ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид олноороо гарч явж байгаа энэ үед хувьцааны ханшийг дэмжих зорилготой гэнэ.
Оросын иргэд олон улсын зээлийн карт ашиглах боломжгүй, Google Pay, Apple Pay системээр төлбөр хийж чадахгүй боллоо. Интернет худалдааны DHL и UPS системээр барууны орнуудаас бараа бүтээгдхүүн мхудалдан авах боломж хязгаарлагдлаа.
British Petroleum, Shell, Exxon Mobile, BMW, Ford, Boeing, Airbus, Toyota корпорациуд Оросоос гарахаа зарлачихлаа. Эрчим хүчний корпораци, санхүүгийн, тэгээд автомашины, агаарын тээврийн компани корпорациуд гавал Оросын хувьд хүн цохилт болно. Оросын хувьд Boeing, Airbus зэргийг дурьдахаа больё гэхэд оросын иргэний тээврийн паркийн ихэнхийг эзэлдэг өөрийн үйлдвэрийн SuperJet онгоцонд зориулсан сэлбэгийн үйлдвэр ч байхгүй, иж бүрэн үйлчилгээ ч хийж чадахгүй л байгаа шүү дээ.
Дэлхийд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Intel, AMD, Qualcomm, Apple, Nvidia гэх мэт бараг бүх үйлдвэрлэгчид оросын зах зээлээс гарлаа. Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC оросын эсрэг хоригийг дагаад өөрийн бүтээгдхүүнээ нийлүүлэхээ болив. Ингэхээр оросын процессор үйлдвэрлэгч “Эльбрус”, “Байкал” үйлдвэрлэгчид өөрийн хэрэгцээний сэлбэггүй хоцорч, компьютер, ноутбук, гар утас юу болох вэ.
Орос өөрийн хүчээр үүнийг орлох үйлдвэрлэгч бий болгоход лавтай хэдэн жил шаардагдана. Үүнээс гадна оросын эсрэг хориг нь холбооны тав дахь үеийн систем бий болгох болон бусад төслүүдийн хувьд чагт тавилаа л гэсэн үг.
Оросын олон салбар Хятадаас, юун түрүү Huawei корпорациас хамааралтай байдаг. Гэтэл тэр нь өөрөө Барууны хоригт орчихоод байж одоо бас хоригт ороод байгаа Оростой хамтран ажиллах уу.
Украинд явуулж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагаа, АНУ болон Европ, бусад орнуудын зүгээс Оросын эсрэг тавьж байгаа хориг нь дэлхий дахины эдийн засагт ноцтой үр дагавар дагуулна гэж олон улсын рейтингийн Moody’s агентлагийн шинжээчид ч анхааруулж байгаа юм.
Тэднийхээр бол Москва, Киевийн энэ мөргөлдөөн нь зөвхөн энэ хоёр орны эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй бүхий л Европын эдийн засгийн сэргэлтэд муугаар нөлөөлнө гэнэ.
Дэлхийн нийт Дотоодын бүтээгдхүүнд Оросын эзлэх хувь худалдан авах чадвараараа ердөө гурван хувь байдаг бол Украиных бүр бага. Тэгэхээр нэг нь дайны хөлд нэрвэгдэж, хамаг дэд бүтэц нь сүйрч байгаа бол нөгөө нь дэлхий дахины хоригт орчихоор юу болох вэ.
Британийн эдийн засаг, нийгмийн судалгааны үндэсний хүрээлэн NIESR ч бас Орос-Украины сөргөлдөөнөөс болж дэлхий дахины эдийн засаг 2023 онд нэг хувиар буюу нэг их наяд доллараар буурна гэсэн байна.

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр24 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ