Украин руу довтолсон явдлыг эсэргүүцсэн Оросын 750 иргэнийг баривчлаад байна гэж Орос дахь хүний эрхийн “OVD-Info” байгууллага мэдээллээ.
Тус улсын 37 хотод дайныг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн ба баривчлагдсан иргэдийн ихэнх нь нийслэл Москва хотод байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн Украин руу газар, ус, агаараас довтолж эхэлсэн бөгөөд гуравдугаар 4-нд дайны хууль баталж Засгийн газрын үйлдлийг эсэргүүцвэл 15 жилийн хорих ял оноохоор болсон юм.