Дэлхий дахинд
Хятадад коронавирус ахиад дэлгэрлээ
Өнгөрөгч ням гарагт Хятадын зүүн өмнөд нутгийн Гуандун мужийн 17,5 сая хүнтэй Шэньжэнь хотод коронавирусын халдварын 60 тохиолдол илэрч цар тахлын дэгдэлт ахин тархсанаар тус хотод тусгаарлалтын дэглэм тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан хотын иргэдийг коронавирус COVID-19-ийн гурван шатны шинжилгээ өгөхийг шаардаж байгаа юм байна хэмээн “Интерфакс” хэвлэл мэдээллээ.
Түлш шатахуун, нэн шаардлагатай бараа бүтээгдхүүн болон хүнс борлуулдгаас бусад арилжааны бүхий л байгууллагыг тусгаарлалтын дэглэмд оруулж, нэг бол ажлаа түр зогсоох, эсвэл ажиллагсдаа алсын зайнаас ажиллуулахыг үүрэг болгожээ.
Хятадад коронавирусын халдвар илэрсэн даруйд тусгаарлалтын дэглэм тогтоож байгаа. Үүний өмнө 24 сая хүнтэй Шанхай хотод халдварын 15 тохиолдол илрэхэд эрх баригчид хотын иргэдийг нэн шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байсан юм.