Дэлхий дахинд
Зеленский Оростой хэлэлцээр хийх зорилгоо нэрлэлээ
Оростой хийх хэлэлцээрийн гол зорилго үүрэг бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай намайг уулзуулах хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тодорхойлсон байна. “Манай төлөөлөгчдийн зорилго тодорхой, хоёр ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулахын тулд бүхнийг хийх явдал, би үүнд итгэлтэй байна, хүлээж байна” гэж ноён Зеленский Telegram сувагтаа дүрс бичлэгээр илгээсэн илгээлтдээ дурдсан байна.
Украины Ерөнхийлөгч бас Киевийн гол зорилго бол аюулгүй байдлын “хэвийн, бодитой” баталгаа гэжээ. “Будапештийнх шиг биш, манай ч тэнгэр биш. Украинчууд, бид ажлаа хийж байна, энэ л жинхэнэ баталгаа гэж хэлэхээр байх ёстой” гэж Зеленский онцолсон байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн тушаалаар Оросын зэвсэгт хүчин Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаагаа хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн юм. Энэ ажиллагаа эхэлснээс хойш Москва, Киев гурван ч удаа хэлэлцээр хийгээд байгаа юм.