Дэлхий дахинд
The Guardian: Украины дайнаас болж дэлхий дахинд өлсгөлөн нүүрлэнэ
Орос, Украины дайнаас болж энэ хоёр улс үр тариа нийлүүлэхээ тасалдуулах юм бол дэлхийн хэд хэдэн бүсэд хүнсний хомсдол үүсч өлсгөлөн нүүрлэх аюул тулгарна гэж The Guardian хэвлэлд бичсэнийг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Украинд бий болоод байгаа нөхцөл байдал хурцадсанаас хүнсний бүтээгдхүүний үнэ өсөөд байна. Үүн дээр цаг уурын хямрал, коронавирусын цар тахлын дэгдэлт бас нөлөөлж байгаа.
Украины хямралаас болоод хүнсний хямрал нүүрлэж дэлхий даяар үнэ нь өсч байгаа нь 2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралтай яг адил байна. Одоо украинд дайн болж хаврын тариалалт тасалдаж байгаа бол ОХУ үр тариа экспортлохоо түр хугацаагаар зогсоолсон нь энэ бүхний гол хүчин зүйл болж байна.
Олон улсын ХАА-н сангийн ерөнхийлөгч Жильбер Унгбо энэ тухайд өнөөдөр тулгараад байгаа хямрал, хүнсний гол бүтээгдхүүний нийлүүлэлт тасалдаж байгаа нь хүнсний бүтээгдхүүний үнэ огцом өсөх, өлсгөлөнд хүргэж улмаар дэлхий дахины хүнсний аюулгүй байдалд аюул учруулан геополитикийн хурцадмал байдлыг улам дэврээхэд хүрнэ гэжээ. Тэр бас одоо хүн бүр гэр бүлээ хэрхэн тэжээх вэ гэдэг асуудалтай тулгарлаа гэсэн байна.
Хэвлэлд бичсэнээр бол дэлхийн улаан буудайны 10, эрдэнэ шишийн 15 хувь нь Украины бүтээгдхүүн байгаа бол Орос ч мөн улаан буудай, наран цэцгийн тосны гол экспортлогч гэнэ. Улаан буудайн 40 хувь нь Хар тэнгисийн бүсээс Ойрхи Дорнод, Африкийг чиглэдэг юм байна.
ОХУ-ын Үйлдвэр худалдааны яам үүний өмнө оросын үйлдвэрлэгчдэд хандаж экспортоо зогсоохыг үүрэг болгоод байгаа юм.