Нийгэм
“Петровис” компаний Ч.Даваанямыг цайны цагаар баривчиллаа

Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав бизнесийн хамтрагчдаа хөлдөө чирсээр. Өчигдөр орой Голомт банкны үүсгэн байгуулагчдын нэг Д.Баясгаланг цагдан хорьж, шалгаж эхэлсэн бол дөнгөж сая гүйцэтгэх ажиллагаагаар ”Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг мөн Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан АТГ баривчилсан байна. Ч.Давааням нь “Панамын баримт бичиг”-ээр илэрсэн оффшор бүсэд данстай хүмүүсийн нэг бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх хугацаатай уриалга гаргасны дагуу оффшор бүсээс 4.3 сая ам.доллар оруулж ирсэн гэгддэг. Дээр нь нэмж хэлэхэд, Засгийн газрын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс “Петровис” компани 56 тэрбум төгрөгийн санхүүжилтын зарцуулалтын асуудалтай ч мань хүн холбогдож мэдэхээр байгаа гэнэ. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баярын ойрын хүн гэдгээр нь монголчууд сайн мэддэг. С.Баярын АНУ дахь хаусын цаана Ч.Давааням бий гэх яриа байдаг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн жил хэсэг шуугисан.
Б. Энхмэнд

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.