Дэлхий дахинд
“Bitcoin”-ийн ханш 2021 оны арваннэгдүгээр сард хүрсэн дээд цэгээсээ 77 хувиар унах боломжтой
“Fairlead Strategies”-ийн үүсгэн байгуулагч Кэти Стоктон “Bitcoin”-ийн дараагийн гол эсэргүүцлийн бүс 50-51 мянган ам.долларын түвшинд байна гэж харж байна. Энэ бүсийг давж чадвал “Bitcoin” 55 мянган ам.доллар хүрэх боломжтой гэж тооцоолжээ.
“RW Market Advisory”-ийн үүсгэн байгуулагч Рон Уильям “Bitcoin”-ийн ханш 44.5-46 мянган ам.долларын бүсийг давж чадвал 54 мянган ам.доллар хүрэх үүд нээгдэнэ гэж дүгнэж байгаа юм.
Харин зарим шинжээч зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч криптовалютын ханш буурах таамгийг дэвшүүлж байна.
Тухайлбал: “Louis Capital Markets”-ийн шинжээч “Bitcoin” арилжаанд оролцогчдын нэрлэдгээр “Head & Shoulder Pattern” үүсгэсэн байгааг онцолж байна. Энэ хүрээнд “Bitcoin”-ийн ханш 2021 оны арваннэгдүгээр сард хүрсэн дээд цэгээсээ 77 хувиар унах боломжтой гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Bitcoin”-ийн ханш 16.1 мянган ам.доллар болно гэсэн үг аж.