Дэлхий дахинд
03-р сарын 20 дэлхий нийтээрээ ус хамгаалах өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг дэлхий нийтээрээ ус хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдрөөр бүх нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж өнгөрүүлдэг. Тухайлбал, жил бүрийн энэ өдөр “Хоггүй монгол” аяныг ТББ-ууд нэгдэн зохион байгуулж байгаль эх дэлхийн хэвлий болох туул голын дагуух хогийг цэвэрлэдэг. Тэгвэл энэ жил мөн өдрөөр тус аяныг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү аяныг “Ивээлт монгол хүн” ТББ, “Тэнгэрийн тайлал”, “Монгол Riders” ТББ-уудаас зохион байгуулна. Өнгөрсөн жилийн хувьд туул гол дагуух хогийг цэвэрлэхэд 1500 орчим хүн оролцсон бол, энэ жил 3000 орчим хүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү аянд нэгдэхийг хүсвэл гуравдугаар сарын 20-ны өдрийн 10 цагт яармагийн сансар худалдааны төвийн чанх хойшоо туулийн эрэгт ирж оролцох боломжтой.
Аяныг зохион байгуулж байгаа хүмүүс иргэдэд, байгаль эх дэлхийд байгаа хогийг эх дэлхий хаяагүй хүн өөрөө хаясан учраас чи би гэж ялгахгүй ухамсартайгаар цэвэрлэж, хогоо зөв зохистой хаяхыг уриалсан юм.