Нийгэм
Ц.Цогзолмаа дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дундажаар 80-90 орны Боловсролын сайд нар, мөн 60-70 орны удирдах албан тушаалтнууд өөрийн орны сайдыг төлөөлөн оролцож, салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг
Энэ оны Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 95 орны 1263 төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” “Хэрэгжилт, нөлөө, өсөлтөд тулгуурласан боловсролын бодлогыг боловсруулах нь” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд боловсролын сайд нар, судлаач эрдэмтэд, их сургуулийн судлаачид, сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага хийж, санал солилцож байна.
Тухайлбал, эхний өдрийн үдээс өмнөх хэлэлцүүлэг “Боловсролыг өөрчилж буй трэндүүд”сэдвийн хүрээнд боловсрол улам бүр дижиталчилагдаж байгаа бөгөөд үүнд хэрхэн бэлтгэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцлоо.
Энэ талаар “Дэлхийн хүн амын дунд дундаж давхаргынхны эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа учраас цаашид тэдэн рүү чиглэсэн боловсролын хөтөлбөр хэрэгтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд интернетийн хэрэглээ дэлхий дээр хоёр дахин өссөн судалгаа гарсан. Тиймээс интернет, технологид суурилсан боловсрол олгох шинэ шатны системд шилжихгүй бол өмнөх шигээ массаар нь суулгаад массаар нь хичээл зааж, боловсрол олгодог систем хоцрогдож байгааг эцэг эхчүүд ч, боловсролын байгууллагууд ч ойлгох хэрэгтэй байгааг илтгэгч онцоллоо.
Боловсролын дижитал загвар системийг боловсруулахдаа интернет орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хөтөлбөрөө цогцоор нь боловсруулах нь чухал. Үүний дараа дижитал боловсролын системд шилжих ёстойг төлөөлөгчид онцолж байлаа. Дараагийн хэлэлцүүлэг “Үр дүнд тулгуурласан боловсролын санхүүжилт” сэдвийн хүрээнд болж байна.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент30 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад27 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна