Дэлхий дахинд
“КИНЖАЛ” ХЭТ АВИАН ПУУЖИН 1000 КМ ЗАЙГ 10 МИНУТАД ТУУЛЖ БАЙГ УСТГАЖЭЭ
ОХУ дэлхийд анх удаа дуунаас хэт хурдан пуужинг дайны нөхцөлд хэрэглэснийг АНУ өнөөдөр хүлээн зөвшөөрсөн байна. 3 сарын 20-ны өдөр Оросын агаар, сансрын хүчин өндөр нарийвчлалтай, дуунаас хэт хурдан “Кинжал” хэмээх пуужингаар Украйны Иванова-Франковскийн бүсэд байдаг газар доорх пуужингийн систем болон агаарын хүчний зэвсгийн агуулахыг амжилттай устгасан байна. Уг пуужин 1000 км зайг 10 минутаас бага хугацаанд туулжээ. АНУ хэт авиан пуужин хийж туршиж байгаа боловч эхний туршилт амжилтгүй болжээ. Харин ОХУ ийм төрлийн пуужинг жинхэнэ байлдааны нөхцөлд анх удаа амжилттай хэрэглэв. Энэ пуужин радарт бараг мэдэгддэггүй бөгөөд ОХУ хэт авиан пуужинг зэвсэглэлдээ авснаар АНУ-ын тэнгисийн флотын хөлгүүд, нисэх онгоц тээгч усан онгоцуудыг төвөггүй устгах боломжтой боллоо!