Дэлхий дахинд
Жейк Салливан: Оросыг “Их-20”-иос хасахыг судалж байна
АНУ өөрийнхөө холбоотнуудтайгаа Оросыг “Их 20”-ийн бүлгээс хасах асуудлыг хамтран судалж байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдсэнийг Цагаан ордны сайтад нийтэлсэн байна.
Орос улс цаашид олон улсын давцанд, олон улсын хамтын нийгэмлэгт ерийн бизнес эрхэлж чадахааргүй боллоо гэж Салливан онцолжээ.
“Тодорхой шийдвэр, тодорхой институт гэж юу юм бэ, бид цаашид юу хийх талаараа өөрийн холбоотнуудтайгаа, өөрийн түншүүдтэйгээ зөвлөлдөхийг хүсч байна” гэж Цагаан ордны төлөөлөгч тэмдэглэсэн байна.
Үүнээс өмнө Орос улсыг Европын зөвлөлөөс хассан юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам харин “Европын холбоо, НАТО Европын сайд нарын зөвлөл дэх олонхийн төлөөллөөрөө дамжуулан “Европ дахь хүмүүнлэг, хүний эрхийн нийтлэг орон зай, байгууллагыг устгаж байна” гэж мэдэгдсэн юм.