Дэлхий дахинд
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт нас баржээ
АНУ-ын 64 дэх Төрийн нарийн бичгийн даргаар 1997-2001 онд ерөнхийлөгч Билл Клинтоны үед ажиллаж байсан Мадлен Олбрайт 84 насандаа таалал төгссөн байна. Хатагтай Олбрайтын үед АНУ Югославыг бөмбөгдөж, НАТО-г өргөжүүлэх арга хэмжээ авч байсан юм. АНУ-ын Гадаад хэргийн яамны нийтэлсэн албан ёсны намтарт нь хатагтай Олбрайтын гавьяаг үнэлж “НАТО-гийн ивээл дор цэргийн ажиллагаа амжилттай явуулж байсан” гэж дурдсан байна. Югославт явуулсан цэргийн ажиллаганы 23 жилийн ой болохын өмнөхөн Олбрайт насан нөгчиж байгаа нь энэ.
Мадлен Олбрайтын үед АНУ-ын гадаад бодлогод гарсан томоохон үйл явдал бол НАТО-г дорно зүгт өргөжүүлсэн явдал. Түүнийг Төрийн нарийн бичгийн дарга байх 1999 онд Умард Атлантын эвсэлд Унгар, Польш, Чех улсууд элссэн юм.
Мадлен Олбрайт чехийн нийслэл Прагад еврей гэр бүлд төрж, эцэг эхийн хамт нацистуудын довтолгооноос зугтан АНУ-д цагаачилсан нэгэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болохоосоо өмнө тэрээр НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.