Дэлхий дахинд
Байден: Оросууд АНУ-ын дайсан биш
“Би Оросын иргэдэд хандаж ямагт Оросын ард иргэд бол бидний дайсан биш гэж шууд хэлсээр ирсэн. Хэрвээ та бүгд сонсохыг хүсвэл миний Орос хүмүүс бидний дайсан биш гэдгийг минь хүлээн авна уу” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европь хийсэн айлчлалынхаа төгсгөлд Польшид хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Америкийн тэргүүн бас Москвагийн зүгээс Украинд явуулж байгаа үйл ажиллагаа нь оросыг гадаад ертөнцөөс тусгаарлаж “XIX зууны эринд аваачлаа” гэсэн байна.
ОХУ-ын Украинд явуулж байгаа дайны ажиллагаанаас болоод барууны орнууд оросын эсрэг, ялангуяа банк, байгууллагуудын эсрэг хориг тавиад байгаа юм. Гадаадын олон компани ОХУ дахь үйлдвэрлэлээ хаан, оросны зах зээлээс гарч байгаагаа мэдэгдээд байна.
Өрнөдийн орнууд Орост ажиллахаас татгалзаж ихээхэн дарамт үзүүлж байгаа ч гэсэн бид тэдний үүсгээд байгаа эдийн засгийн бүхий л хүндрэлийг бид өөрсдөө шийднэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров онцлон тэмдэглэж байгаа.
Орост дарамт үзүүлж сулруулах гэсэн энэ бодлого нь Өрнөдийн удаан хугацааны стратеги, гэхдээ манай эсрэг тавьсан хориг нь бүхий л дэлхий дахинд ноцтой цохилт болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Түүнийхээр бол Өрнөдийн гол зорилго нь сая сая хүний амьжиргааг доройтуулах явдал гэнэ. Путин бас АНУ, Европын үндсэндээ холбоо Орост мөнгөний хомсдол үүсгэх гэж манай валютын нөөцийг царцаагаад байна. Өнөөгийн энэ бүхий л үйлдэл нь баруунд төдийгүй дэлхий дахины улс төр, эдийн засагт гай болно гэжээ.