Дэлхий дахинд
Оросын генерал Зеленскийн ордонд пуужингийн цохилт өгөх шаардлагагүй гэжээ
Украины дээд удирдлагуудыг устгах бол ямар ч асуудалгүй, тэдний ерөнхийлөгчийн ордон, парламент, Киев дэх Украины аюулгүй байдлыг газрын штаб руу байндаа оновчтой цохилт өгдөг зэвсгээр цохилт өгчхөж болно, ганцхан ингэх шаардлагагүй гэж Чечень дэх оросын холбооны хүчний командлагч байсан дэслэгч генерал Константин Пуликовский хэлснийг “Пул N3” телеграмм суваг гуравдугаар сарын 26-нд нийтэлжээ.
“Тэд, Зеленский эдгээр баримт бичигт гарын үсэг зурахын тулд бидэнд хэрэгтэй.Бүхнийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурахын тулд хууль ёсны ерөнхийлөгч хэрэгтэй. Энэ бол ганцхан бидэнд, ганцхан дэлхий дахинд ч биш, Украинд өөрт нь ч хэрэгтэй” гэж генерал хэлсэн байна.
Энэ нь хожмын өдөр хэн нэгэн нь “засгийн эрхийг хууль бусаар сольсон” гэж ярихгүйн тулд энэ зайлшгүй чухал гэж тэр онцолжээ.
Иракт явуулсан энхийг сахиулах ажиллагааны үеэр батальоны захирагч байгаад Стрямын механикжсан 61 дүгээр бригадыг командалж явсан, Афганистан дах ажиллагааны болгарын 18 дугаар багийн захирагч генерал Димитар Шивиков үүний өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бууж өгч байгаагаа ойрын үед зарлах хэрэгтэй гэж санал болгож байсан юм. Тэр бас Софи украинд зэвсэг нийлүүлэхгүй, энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгана гэж мэдэгдсэн байна.
Украины салан тусгаарлагч Донецк, Луганск мужийн ард иргэдийг хамгаалах нэрийн дор Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргээ оруулж цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. Энэ ажиллагааныхаа зорилгыг тэрбээр Украиныг цtрэг зэвсэггүйжүүлэх явдал гэж тодорхойлж байгаа юм.