Дэлхий дахинд
Генерал Рудской: Украинд оросын 1351 цэрэг алагдаж 3825 шархдаад байна
РИА Новости. Гуравдугаар сарын 25:
ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш оросын 1351 цэрэг алагдаж, 3825 цэрэг шархдаад байна гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын орлогч хурандаа генерал Сергей Рудской өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Москвад хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээр мэдэгджээ. “Харамсалтай нь цэргийн тусгай ажиллагааны үеэр манай дайчин нөхөд амь үрэгдэж хохирол амслаа. Өнөөдрийн байдлаар 1351 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 3825 хүн шархдаад байна” гэж тэр хэлжээ.
ru.slovoidilo.ua. Гуравдугаар сарын 26:
Орос улс Украин руу довтолсноос хойш байлдааны ажиллагааны үеэр 16400 цэргээ алдаад байна. Украины зэвсэгт хүчин дайсны 117 онгоц, 600 орчим танкийг устгаад байна гэж Украины зэвсэгт хүчний Жанжин штаб гуравдугаар сарын 26-ны бямба гарагт мэдээллээ. Оросын армийн нийт хохирлыг Украины тал дараах байдлаар гаргажээ.
Хүн хүчний хохирол 16400, танк 575, байлдааны хуягт машин 1640, артиллерийн зэвсэг 293, агаараас эсэргүүцэх хэрэгсэл 51, нисэх онгоц 117, нисдэг тэрэг 127, автомашин 1131, хөнгөн хөлөг онгоц долоо, шатахуун цэнэглэгч машин 73, аператив тактикийн нисгэгчгүй аппарат 56, тусгай техник 19, шуурган галын тйирэлтэд төхөөрөмч 91, оператив тактикийн пуужингийн суурь хоёр болоод байна.
“Мэдээллийг нягталж байна. Байлдааны ажиллагаа эрчимтэй явж байгаа болохоор нарийн тооцоо гаргахад төвөгтэй байна” гэж Украины зэвсэгт хүчний Жанжин штаб онцолсон байна.