Дэлхий дахинд
Орос-Украины хэлэлцээрийн шинэ шат Стамбулд болно
Орос Украины ээлжит уулзалтыг туркийн Стамбул хотод хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийни тэргүүн Режеп Тайип Эрдоган нар тохиролцлоо гэж туркийн ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээллээ. “Хэлэлцээрийн үеэр Эрдоган ойрын үед гал зогсоох дэглэм тогтоох шаардлагатайг тэмдэглээд, Орос Украины хооронд энх тайван тогтоож, бүс нутгийн хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах, энэ бүх үйл явцад Турк улс үүрэг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн” гэж мэдээлэлд дурдсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский үүний өмнө орос украины төлөөлөгчдийн уулзалт гуравдугаар сарын 29-30-нд болно гэсэн ч хаана болохыг хэлээгүй юм. Орос Украины хэлэлцээр хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн. Тэд Белоруссын нутагт төлөөлөгчдийн уулзалт болсон бол дараа нь видео бага хурлын хэлбэрээр болж Оросын төлөөлөгчдийг Мединский тэргүүлж байсан юм.
Түүний хэлснээр бол Оросын тал гэрээний талаар Украины аюулгүй байдлын баталгаа, төдийг сахьсан статус, украиныг цэрэг зэвсэггүй болгох, Крым, онбассыг хүлээн зөвшөөрөх гэх мэт багц асуудлуудыг саанл болгохоор бэлтгээд байгаа юм байна.
Мединский бас Киевийн төлөөлөгчид хэлэлцээрийг чангатгахыг эрмэлзэж байгаагаас болоод хэлэлцээр урагшлахгүй байна гэжээ. ОХУ өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж, цэргээ оруулсан юм. Энэ ажиллагааныхаа гол зорилгыг Ерөнхийлөгч Владимир Путин “найман жилийн туршид киевийн дэглэмийн дарамт хэлмэгдүүлэлт, хоморголон устгах бодлогын золиос болж байсан ард иргэдийг хамгаалах явдал” гэж нэрлэсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр бол оросын зэвсэгт хүчин зөвхөн украины цэргийн байгууламж, дэд бүтэц, цэргүүдэд л цохилт өгч байгаа гэнэ. Оросын цэргийнхнийг Донбасс дахь Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улсын бүлэглэлүүд дэмжин оролцож байгаа юм