Дэлхий дахинд
Луганск Оросын бүрэлдхүүнд нэгдэх санал асуулга явуулна гэнэ
Луганскийн ардын бүгд найрамдах улсад Оросын бүрэлдхүүнд нэгдэн орох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй гэж өөрийгөө бүгд найрамдах улс гэж тунхаглаад байгаа энэ улсын тэргүүн Леонид Пасечник мэдэгдсэн байна.
“Ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Оросын холбоонд нэгдэх асуудлаар санал бодлоо илэрхийлэх бүх нийтийн санал асуулгыг бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт ойрын үед явуулна гэж би бодож байна” гэж Пасечник гадаадын сэтгүүлчидтэй улузах үеэрээ хэлжээ.
Оросын сенатч Андрей Клишас бас Донецк, Луганскийн бүгд найрамдах улс “өөрийн үндсэн хуулийн хүрээнд” Оросын бүрэлдхүүнд нэгдэх шийдвэр гаргах эрхтэй гэсэн байна.
Өнгөрөгч хоёрдугаар сарын дундуур Донбассын бүгд найрамдах улсын удирдлагууд өөрийн улсыг хүлээн звөшөөрөхийг Орост хүссэн юм. Үүний дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассын нутаг өөрсдийгөө тунхаглан Украинаас салан тусгаарлаад байгаа Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвршөөсөн зарлигт хоёрдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан юм. үүнээс гурав хоногийн дараа Орос улс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэн цэргээ оруулан дайн эхлүүлсэн юм.
Оросын Батлан хамгаалх яамны мэдээлснээр бол цэргийн ажиллагаа эхэлснээс хойш гуравдугаар сарын 25-ны байдлаар байлдааны явцад оросын 1351 цэрэг амь үрэгдэж, бараг дөрвөн мянган хүн шархадсан гэнэ. Харин Украины тал болохоор оросын 14 мянган цэргийг хөнөөсөн гэж мэдээлж байгаа юм. Үүний зэрэгцээ мянга гаруй энгийн номхон хүн дайны хөлд үрэгдэн амь алдаад байна гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдээлж байна.