Дэлхий дахинд
Орос улс Австрид нууц ажиллагаа явуулж байна гэнэ
Financial Times сонин европын тагнуулын албаны ажилтан болон европын дипломатуудаас эх аван Орос улс Австрид нууц ажиллагаа явуулж байна гэж буруутгасан байна. “Аюстри улс өнөөдөр “оросын нууцц ажиллагааны “жинхэнэ нисэх онгоц тээгч” болж байна гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Энд бас австрийн тусгай алба, үндсэн хууль хамгаалах болон, терроризмтой тэмцэх байгууллагууд нь “найдваргүй” гээд, тэд тодорхой хугацаагаар европын түвшинд тагнуулын мэдээлэл солилцохоо болиод байгаа гэсэн байна.
Сонины эх сурвалж бас австрийн Батлан хамгаалах яам “үндсэндээ Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын Тагнуулын удирдах газрын нэг хэлтэс болсон” гэжээ.
Ер нь дотоод нөөц болоод дотоод ажиглалтын хязгаарлалтаас болоод Европын зарим орон өөрийн үйл ажиллагаандаа АНУ, Их Британийн тагнуулын мэдээллийг ашигладаг гэж энд бичсэн байна.
Энэ гуравдугаар сард Польшийн хууль сахиулагчид Оросын талд ашигтай тагнуул хийсэн хэмээн Испанийн нэгэн иргэнийг саатуулсан юм. Тэр сэтгүүлч Оросын Тагнуулын удирдах газарт мэдээлэл өгдөг гэж сэжиглэсэн байна.