Дэлхий дахинд
Хүний цуснаас ялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ
Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Энхүү судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.
Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ. Судалгаанд оролцогчдын биоматериалын дээжид мл тутамд 1.6 микрограмм буюу маш бага хэмжээтэй хуванцар байгаа нь тогтоогдсон байна. Цусны дээжүүдийн тал хувиас нь ундааны саванд түгээмэл хэрэглэдэг “PET” хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүний савлагаа хийхэд ашигладаг полистирол, дөрөвний нэгээс нь гялгар уут хийхэд ашигладаг полиэтилен гэх бодис илэрчээ.
Эрдэмтэд бичил хуванцар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан тогтоогоогүй байна. Гэвч бичил хуванцрууд нь цусны улаан эсийн гаднах мембрантай наалдаж, хүчилтөрөгчийг тээвэрлэх чадварыг хязгаарладаг болох нь нотлогджээ. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоов.