Дэлхий дахинд
Чечений удирдагч Рамзан Кадыров Украиныг зорив
Чечений удирдагч Рамзан Кадыров цэрэг дайчдын сэтгэл санааг сэргээхээр Украины өмнөд хэсгийн Мариуполь хотод очсон тухай Оросын хэвлэлүүд өчигдөр /2022.03.28/ мэдээлжээ. Чечений дайчид Украинд явуулж буй цэргийн кампанит ажилд оролцож байгаа аж.
Мариуполь хотод 160 мянга орчим энгийн иргэн Оросын зэвсэгт хүчинд бүслэгдсэн хэвээр байгаа бөгөөд хоол хүнс, ус, эм тариа бараг байхгүй гэж Украины талаас мэдэгдсэн.
Чечений удирдагч Рамзан Кадыров дайчдад шаардлагатай зүйлсийг авчрахын сацуу тэдний урам зоригийг дээшлүүлэхээр Мариупольд ирсэн гэж Чеченийн Үндэсний улс төрийн сайд Ахмед Дудаев РИА Новости агентлагт ярьжээ.
Кадыровын парламентын гишүүн Адам Делимханов болон Чеченийн 20 орчим дайчин Оросын далбаагаар чимэглэсэн тод гэрэлтэй өрөөнд авахуулсан зургаа цахим сүлжээнд нийтэлжээ.
Өдгөө 45 настай Кадыровыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэслэгч генерал цолтой болгосон гэж Дудаев мэдэгдсэн. Кадыров нь албан ёсоор Үндэсний гвардад алба хаадаг бөгөөд өмнө нь хошууч генерал цолтой байжээ.