Дэлхий дахинд
Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн төлөө Израиль, АНУ хамтран ажиллана
Иран улсыг цөмийн зэвсэгтэй болгохгүйн төлөө АНУ, Израиль улс хамтран ажиллана гэж Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид гуравдугаар сарын 27-нд Иерусалимд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.
Хоёр улс цөмийн хэлэлцэрийн талаар өөр өөр байр суурьтай байгаа ч хамтран ажиллах болно гэж Израилийн Гадаад хэргийн сайд ням гарагт мэдэгдсэн байна.
“Цөмийн хэлэлцээр, түүний үр дагаварын талаар бидэнд санал бодлын зөрүү байгаа ч ил тод, шударга яриа хэлэлцээр нь бидний найрамдлын нэг хэсэг байх болно” гэж Яир Лапид хэлээд “Израиль, АНУ хоёр Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн төлөө хамтын ажиллагаагаа үргэжлүүлэх болно” гэсэн байна.
Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах цөмийн хэлэлцээрийг Иран болон зургаан том орны хооронд 2015 онд байгуулсан юм. Энэ гэрээгээ зөрчсөний нь төлөө улс орнууд Ираны эсрэг эдийн засгийн хориг тавиад байгаа юм. Цөмийн энэ хэлэлцээрээс АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Дональд Трамп 2018 онд гарчээ.