Дэлхий дахинд
Орос улс энэ онд хоёр сая ажлын байраа алдана
Энэ 2022 оны эцэс гэхэд Оросын ажлын байр хоёр саяар хорогдож ажилгүйдэл өнөөдөр байгаа 4.4 хувиас 7.1-7.8 хувь болж өснө гэж ОХУ-ын Стратегийн судалгааны төв төлөв гаргасан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол автомашины болон төмөрлөгийн үйлдвэрлэл, барилгын салбарт ажлын байр хомсдох бол хөнгөн үйлдвэрлэл, IT технологийн хүрээнд ажиллагсдын хэрэгцээ өсөх гэнэ.
Судалгааны төвийн шинэ илтгэлд дурдсанаар бол оросын хөдөлмөрийн зах зээлд хөгжлийн хоёр чиг байна гэнэ. Нэгдүгээрт ажилгүйдлийн түвшин өнөөгийнхөөс 4.4 хувь өсч хөдөлмөрийн идэвхтэй хүн амын 6.4-6.5 хувьд хүрэх гэнэ. Хоёрдугаарт нь хөдөлмөрийн зах зээлээс хоёр сая ажлын байр хасагдаж ажилгүйдлийн түвшин энэ 2022 оны эцэс гэхэд 7,1-7,8 хувиар өсөх ч 2023 оны зунаас хөдөлмөрийн зах зээл сэргэж эхлэх гэнэ.