Дэлхий дахинд
Орост барилгын материал хямдарч байна
Орост төмөр болон барилгын бусад материалын үнэ дунджаар есөн хувь буурлаа гэж ОХУ-ын Барилгын сайд Ирек Файзуллин мэдэгдсэн байна.
“Хямдрал үргэлжилж байна, төмрийн үнэ гэхэд л чимээгүйхэн буусаар байна” гэж Файзуллин сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС агентлаг иш татжээ. Үүнийг Барилгын салбарын Холбооны сертификатын шинжлэх ухаан, техникийн төвийн мэдээллийн системээс хийдэг судалгаа үнэ өдөр тутам буурч байгааг баталж байна гэж тэр хэлжээ.
Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны дүнд сүүлийн саруудад барилгын материалын зарим материалын үнэ дунджаар 80 хувь өссөн гэж “Ъ” хэвлэлийн шинжээчид мэдээлж байсан юм. Тээврийн сүлжээ тасалдснаас үүдэн барилгын материалын нийлүүлэлт багасч үнэ өссөнөөс нийгмийн барилга байгууламж, арилжааны үл хөдлөх хөрөнгийн барилгын ажлын 40 хувь нь зогссон гэж барилга, төслийн хяналтын “Синергия” нийгэмлэгийн санал асуулгаар гарч байсан юм.