Бусад
Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтын зар

Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийг хүртэл бүртгэж, мөн оны хоёрдугаар сард багтаан зохион байгуулах гэж байна.
Олон нийтийн цагдаа болох шалгуурт:
- Улаанбаатар хотын харъяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судалгааг хийх
- Иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ял шийтгэлгүй иргэдийг судалгаанд хамруулах
- Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэнэ. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний флюр жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүй.
- Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авч очихыг зөвлөх;
- Шалгалттай холбоотой мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах;
- Шаардлага хангасан материалыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлэх
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
- Цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
- Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
- 3 үеийн түүх; / өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, нөхөр /эхнэр-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. /
- Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
- Дээд болон тусгай дунд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
- Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Эрүүл мэнд/ элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
- Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
- Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
- Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа / судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.
Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.
Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
Шалгалтын мэдээллийг www.ub.police.gov.mn цахим хаяг болон Нийслэлийн цагдаагийн газрын facebook хаягууд дээр тус тус байршуулсан болно.
Шалгалттай холбоотой асуудлаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269244, 269243 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭЛТЭС

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.