Дэлхий дахинд
Хоригоо цуцлах уу, эсвэл чангатгах уу
Орос-Украины хэлэлцээр амжилтад хүрэх эсэх нь Оросын эсрэг тавьсан хоригтой бас холбоотой. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Оросын эсрэг хоригоо цуцлах эсэх нь Москва, Киевийн хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаална гэж дөрөвдүгээр сарын 3-нд мэдэгдсэн. Яг энэ үеэр Европарламент хатуу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа.
Барууны орнууд хэлэлцээрийн үр дүнг, хоригтой холбох асуудлаар Барууны орнууд санал зөрөлдөөнтэй байгаа гэж ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн Европ болон олон улс судлалын төвийн захирлын орлогч Дмитрий Суслов хэлж байна. Энд Нидерланд, Их Британи, Польш, АНУ зэрэг улс болохоор байлдааны ажиллагаа дуусч энхийн гэрээ байгуулах нь хориг цуцлахад хангалтгүй, Оросын олон улсын байр суурийг сулруулахын тулд хязгаарлалтын бодлогоо үргэлжлүүлэх ёстой гэж байгаа гэнэ. Харин Франц, Герман, Итали зэрэг улсууд үүнээс өөрөөр цэргийн ажиллагаа өндөрлөвөл хоригийг бүрэн юм уу, хэсэгчлэн зөөлрүүлэх бодолтой байгаа гэж улс төрийн шинжээч “Известия” сонинд ярьжээ.
Их Британи, Польшийн зүгээс Орост учруулах дарамт хохирол, Европын эдийн засагт учрах хохирлыг бууруулах гэсэн эрмэлзлийн тэнцвэрийг хайж байна гэж шинжээч хэлсэн байна.
Дмитрий Суслов бас Европын холбоонд царцаагаад байгаа оросын хөрөнгөөр дайны дараах сэргээх ажлыг санхүүжүүлэхийг Киев, Варшав, Лондон хүсч байгаа гэжээ.
Хоригийн талаар Украинтай хэлэлцэх нь ямар ч утгагүй, яагаад гэхээд Киев юуг ч шийдэхгүй. Энэ бол АНУ болоод Европын холбооноос шалтгаална. Москва, Вашингтонтой дээд түвшинд ямар ч яриа хэлэцээр хийгээгүй, европын холбоотой ч байхгүй. Путин болохоор ХБНГУ-ын канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой л ярьсан. Хэдий ийм болов ч хоригийн талаар тодорхой юм яриагүй нь ярианы тайлангаас харагдаж байна. Энэ асуудлыг магадгүй Турк, Израиль гэсэн дундын зуучлагчаар дамжуулахыг үгүйсгэхгүй гэж шинжээч хэлжээ.
Турк, Оросын ерөнхийлөгч нар саяхан гурван цаг утсаар ярьсны дараа туркийн ерөнхийлөгчийн зөвлөх Ибрагим Калын “Барууныхан ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо цуцлах дэс дараатай төлөвлөгөө бэлтгэх хэрэгтэй гэж мэдэгдсэн баримт нь энэ улсууд зуучилж болзошгүйг харуулж байна” гэж улс төр судлаач онцолсон байна.