Нийгэм
Эцэг эхчүүдээ нас биед хүрээгүй хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруул

Нийгэмд байсхийгээд аймшигт хэрэг гарах юм. Өчигдөр өглөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт таван давхраас хоёр хүн үсэрч
Хэргийг тодруулбал, 17 настай эмэгтэй Э, 22 настай эрэгтэй М хоёр амиа алджээ. Тэд хамтран амьдрагч байсан уу, эсвэл эхнэр нөхөр байсан уу, хувийн таарамжгүй харилцаанаас болж нэг нэгнээ хутгалсан уу, эсвэл архи согтууруулах ундаа, өөр зүйл хэрэглэсэн байсан уу гэдгийг цагдаагийн байгууллагын шинжээчид ажиллаж эцэслэн тогтооно. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
Тус байрны жижүүрийн ярьснаар “Энэ тоотод ямар айл байдгийг ёстой мэдэхгүй. Нам жим чимээгүй байдаг. Хааяа усны тооллуур үзэх гэж, сурталчилгаа энэ тэр өгөх гээд үүдийг нь нүдэхээр ерөөсөө хаалгаа тайлж өгдөггүй. Хүн байдаггүй юмуу, эсвэл үнэхээр тайлж өгдөггүй байсан уу ёстой мэдэхгүй юм” гэж ярьжээ.
Ийнхүү цэцэг цэврүү шиг охин бусдын гарт амиа алдсан уу, эсвэл үнэхээр амиа хорлосон уу гэдэг нь эргэлзээтэй байна.
Албаны эх сурвалжийн хэлснээр “Эмэгтэй нь газар дээрээ амиа алдаж, эрэгтэй нь ГССҮТ-д хүргэгдээд нас барсан” гэсэн юм.
Өөр нэг албан бус эх сурвалжийн хэлснээр залуу эмэгтэйгээ хутгалж, цонхоор шидсэн. Дараа нь өөрөө тагтаар дамжиж дээвэр рүү гараад үсэрсэн гэх. Ийм харамсалтай хэрэг болсон байгаа юм.
Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хандаж сэрэмжлүүлэг болгоё. Ялангуяа нас биед хүрээгүй хүүхдээ, охиддоо хаана, хэнтэй найзалж, нөхөрлөж яваад үргэлж анхаарал хандуулж байгаачээ. Цэцэг цэврүү шиг охин үр тань гэмт хэргийн золиос болох вий, хэн нэгний халдлагад өртөх вий, амиа алдах вий, эрүүл мэндээрээ хохирох вий дээ.
Хаана ч хэзээ ч болгоомж илүүдэхгүй, анхаарлаа сулруулахгүй байхыг хүсье.
Үр хүүхдээ өөрийгөө хамгаалах дархлаатай болтол нь анхаарлаа сайн тавьж байгаач. Нээлттэй ярилцаж, ойлгож байгаачээ, эцэг эхчүүдээ. Иймэрхүү гэмт хэргийн золиос болох вий дээ.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент29 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад27 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна