Нийгэм
Э.Азжаргал: Дарханы залуус хотынхоо ирээдүйг өөрсдөө зурна
Дархан-Уул аймгийн АЗХ-ны тэргүүн Э.Азжаргалтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дархан хотын залуучуудын байгууллагууд хамтран “Хотын шийдэл ба Хөгжлийн ялгарал” лекц, хэлэлцүүлгүүд зохион байгуулах гэж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн маань гол зорилго юу вэ?
-Дарханы залуучууд хотынхоо ирээдүйг хамтдаа зурья л гэж байгаа юм. Залуусын хот гэгдэх Дархан хот маань бидний нүдэн дээр жилээс өнгө алдаж, иргэдийн амжиргаа, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа гээд бүгд л өдрөөс өдөрт улам дордсоор улс орны хэмжээнд бүү хэл бүс нутагтаа сүүл мушгиж эхэлсэн. Тиймээс дээрх байдлыг залуучууд бид хэн нэгэн гадны хүн эсвэл төр засаг, дарга нар өөрчлөхийг нь харж, хүлээж суух нь утгагүй болчихоод байгаа учраас хотынхоо салбар бүрийн өнгийг тодорхойлж буй залуустайгаа нийлээд гадна дотны доннор байгууллагууд, дээрхи чиглэлээр туслаж чадах залуу экспертүүдтэй хамтран Дархан хотынхоо ирээдүйг арай өөрөөр харж эхлэх болсон гэж үзээд дээрх ажлуудыг эхлүүлж байна.
-Тэгвэл нэг удаагын арга хэмжээ биш байх нь тийм үү?
-Тийм ээ. Энэ бол ямар нэгэн богино зайн, тодорхойлсон жижиг ашиг сонирхлын төлөө хийгдэж буй ганц нэг удаагийн ажил биш л дээ. Нэлээдгүй холыг харж хөдлөж буй эхний алхам гэж болно.
-Тэгэхээр хэлэлцүүлгээ ямар байдлаар хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Залуучууд маань эхний ээлжинд дээрх арга хэмжээнд ирж бид яг ямар учраас, яагаад энэ талаар бодож, төлөвлөж, хийх ёстой талаар мэдээлэл авах хэрэгтэй. Тэгээд бүгд хамтран ойрын 10 жил, цаашлаад 20,30 жилийн хөгжлийн зургаа хамтдаа зурцгаана.
-Орон нутгийнхны хувьд олон нийт мэдээж хүлээлт бий болсон байх. Хэлэлцүүлгийн агуулга, чиглэлийн талаар товчхон мэдээлэл өгч болох уу?
-Дархан хотын суурь үзүүлэлтүүд, зам, дэд бүтэц, иргэдийн амьдралын чанар, боловсон хүчний нөөц гээд ерөнхий бүтцийн чанар тасралтгүй суларсан судалгаанууд гарсан, улс төр, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны чанар, үр дүн хотын оршин суугчдийн амьдрал, орон нутгийн хөгжилд нол төлөв чиглэхээ больсон, сүүлийн 25 жилийн хугацаанд олон эрдэмтэн, судлаачидтай хамтран хот төлөвлөлтийн чиглэлээр 4-5 удаагын хөгжлийн хөтөлбөр, төслүүд бэлтгэж зарласан ч судалгаагаар хэрэгжилтийн түвшин маш муу гарсан зэрэг албан ёсны фактууд байна л даа. Зүгээр энгийн үгээр шуудхан хэлэхэд өнөдөр Дарханыг улс төрчид биш иргэд нь чирч явна.
-Хэлэлцүүлгээ хэзээ хаана, явуулах вэ?
-Лекц 2019 оны нэгдүгээр сарын 26-ний өдрийн 17.00 цагаас Дарханы “Залуучууд” театрт болно. Лекцэд Дарханыхаа ирээдүйн дүр зургийг өөрийн зүрх сэтгэлдээ зурчихсан яваа бүхий л залуус оролцох боломжтой. Бүгдэд нээлттэй гэсэн үг.
-Танд амжилт хүсье.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна