Дэлхий дахинд
Украин: “Донбасст ялсны дараа” л Оростой шинэ хэлэлцээр эхлүүлнэ
“Украины зэвсэгт хүчин Донбасст том ялалт байгуулсны” дараа л тус улс Оростой шинэ хэлэлцээр эхлүүлнэ гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк мэдэгджээ. Тэр Орос, Украины хэлэлцээр ойрын үед болохгүй, Киев өөрийн байрлалаа бэхжүүлэн, Донбасст хэд хэдэн “томоохон ялалт” байгуулсны дараа л ярилцана гэснийг америкийн CNN телевиз дамжуулсан байна.
Телевизийн мэдээлэлд дурдсанаар бол Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк украины зэвсэгт хүчин Донбасст томоохон тулалдаан хийж ялалт байгуулсны дараа л орос украины хэлэлцээр хийхээр төлөвлөж байна гэж хэлжээ. Зеленский, Путин хоёрын уулзалтын тухайд ч бас украины ерөнхийлөгч “хатуу байр суурь баримталж” Киев энэ тулаанд ялж оросын армийг бут цохихтой холбон үзэж байгаа гэсэн байна.
Украин томоохон тулаан хийхэд бэлэн байгаа, украин ялах ёстой, ялангуяа Донбасст заавал ялах ёстой.Үүний дараа л Украин улс тодорхой нөхцөл тавих боломжтой болж хэлэлцээрт хүчирхэг байр суурьтай болж чадна. Үүний дараа л хоёр ерөнхийлөгч уулзана. Үүнд хоёроос гурван долоо хоног хэрэгтэй гэж Подоляк мэдэгджээ.
Нэг талаас харвал Зеленскийн энэ мэдэгдэл нь ямар нэг мэдээлэл агуулаагүй ч гагцхүү Донбасс дахь тулалдаан дуустал Киев хэлэлцээрийн ширээнд суухгүй гэдэг нь л тодорхой байна. Нөгөө талаар Киев тэнд ямар “байрлалаа бэхжүүлэх” нь тодорхойгүй байна. Москва бол Украин улс бүрэн цэрэг зэвсэггүй болж, Донбасс дахь ардын бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энхийн хэлэлцээрийг эцэслэнэ гэж удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Оросын тал бол ерөнхийлөгч Путины Зеленскийтэй уулзах тухай бол огт дурдаагүй цор ганц хувилбар нь энхийн гэрээнд гарын үсэг зурах л явдал гэж байна.