Дэлхий дахинд
Гагарины алдарт “Поехали” гэдэг үг яаж гарсан бэ
Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарины 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд сансарт нисэхдээ хэлсэн “Поехали” /явлаа/ гэдэг үг жинхэнэ ёсоор алдаршиж, сансрын бэлгэ тэмдэг болсон гэж болно. Энэ үг чухамхүү хүн төрөлхтний түүхэнд сансрын эрин үе эхэлсний дохио дуудлага болсон юм.
Энэ үг хэрхэн анх гарсан талаар хэд хэдэн хувилбар байдаг ч энэ бүхнийг тухайн үед зөвлөлтийн сансрын анхны нисэгчдийн зааварлагч, арга зүйч байсан туршин нисэгч Марк Галлай хамгийн их хэлдэг байж. Дасгал сургуулилтын үед Марк Галлай “экипаж, нислээ” гэдэг үгтэй хамт “явлаа” гэж хэлдэг байсанд дасал болсон Гагарин яг нислэгийнхээ үед хэлсэн бололтой.
Туршин нисэгч Марк Галлай өөрийн дуртгалдаа “Экипаж нислээ” гэдэг үгээ байнга хэлдэг байсан хэмээн бичсэн байдаг. Тэгээд ч Галлай нисгэгчид нэг удаа хөнгөн моторт онгоцоор нисэхдээ “Поехали” хэлж байхыг нь сонсчээ. Чухамдаа “экипаж” гэдэг нь ганц хүнийг хэлээд байгаа хэрэг шүү дээ.
Марк Галлайн хувийн танил зохиолч Олег Дивов энэ талаар хэд хэдэн хувилбар бичсэн байдаг. Түүнийхээр бол туршин нисэгч Галлайн дуртай нэг онигоонд “Муур тотины тор луу савраа оруулан сүүлнээс нь татахад тоть “явлаа” гэж хэллээ” гэдэг байж. Тэгээд сансрын нислэгийн бэлтгэлийн төвд дасгал сургуулилтын үед Галлай энэ үгээ хэлдэг байсан нь Юрий Гагаринд таалагдаж сэтгэлд нь хоногшсон байх нь.
Юрий Гагарины энэ алдарт үгийг “Роскосмос” корпораци 2020 оны сүүлчээр патентжуулахаар шийдвэрлэсэн байна.