Дэлхий дахинд
Европын Холбооны орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Украины дайнтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Европын Холбооны улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар өнөөдөр /2022.04.13/ Украины дайнтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческээс тодруулъя. Америкийн тухайд Европын холбооноос баримталж буй бодлого дээр ямар байр суурьтай байна вэ?
-Гуравдугаар сарын 20-нд Европын холбооны улсаас Украинтай холбоотой анхаарах мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдлийг холбооны улс орнууд дэмжиж байна. ОХУ дотооддоо цахим хуудсаа хааж, иргэдийг олон улсын мэдээллийн сайтаас салгасан. Мөн хууль баталж, дайны талаар зохисгүй мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хариуцлага тооцож байгаа нь маш зохисгүй.
Оросын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр.
Өнөөдрийн нөхцөл байдал зөвхөн Орос, Украины хооронд бус, олон улсад үүсч байгаа асуудал. Тиймээс хүний эрхийн ноцтой зөрчлийн үед улс орнууд ч нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй гэж бодож байна.
-Европын улс орнууд эрчим хүчний эх үүсвэрийн тухайд Оросоос их хамааралтай. Энэ нь дайныг санхүүжүүлж байгаа хэлбэр мөн үү, энэ нөхцөл байдлаас хэрхэн гарахаар төлөвлөж байна вэ?
-Европын холбооны улсууд ОХУ-аас эрчим хүч импортолж байна. Тиймээс зарим улс орон сэргээгдэх эрчим хүчний чадавхийг нэмэгдүүлэх, цөмийн эрчим хүч гаргах зэрэг дээр анхаарч байна. 2022 онд Европын улс орон Оросоос хамааралтай байдлыг бүхий л салбарт бууруулах тал дээр анхаарах болно. Монгол ч мөн ялгаагүй эрчим хүчний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хадгалах нь чухал. Тодорхой арга хэмжээг аваад явна гэж харж байна.
НҮБ-ын хоёр тогтоолтой холбоотойгоор тухайлбал, хүмүүнлэгийн тогтоолтой холбоотой байр сууриа илэрхийлсэн.
Тогтоолуудыг батлахад дөрвөн улс эсэргүүцсэн. Европын холбооноос 2022-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны суурь бодлогыг боловсруулж байна. Эдийн засаг, Covid-19-ийн дараах арга хэмжээ, хүлэмжийн хийг бууруулах зэрэг багц арга хэмжээг авахаар хэлэлцүүлж байна. Аливаа нөхцөл байдлыг намжаах түр хэлбэр буюу хориг арга хэмжээний нөлөөлөл олон улсад сөрөг нөлөө ихтэй байна.
-Монгол Улс Орос-Украины асуудалд төвийг сахисан байр суурь барьж байгаа. Гэхдээ байгалийн хийн хоолой байршуулах ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ нь ирээдүйд хор хохиролтой юу?
-Энэ асуудалд мөн анхаарч байна. Одоогоор Европын холбооноос ийм арга хэмжээ авна, үүнд анхаарна гэсэн мэдээлэл гаргаагүй.
-Финланд, Швед зэрэг улсыг НАТО-д элсэхгүй байх мэдэгдлийг Оросоос өнөөдөр гаргажээ. Энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн үү?
-Аливаа ардчилсан улс орон НАТО-д элсэх өргөдлөө гаргах эрхтэй. Швед, Финланд зэрэг орон ч энэ эрхээ эдэлж хүсэлт гаргасан гэж ойлгож байна.
-Хориг арга хэмжээтэй холбоотойгоор Монголд сөрөг нөлөө үүсэхэд Европын холбоо хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?
-Цаашид хоригтой холбоотой үүсэх эрсдэл их байгаа гэж харж байна. Тиймээс цаг тухай бүрд нь тодорхой дэмжлэг үзүүлээд явна. Цар тахлын үед улс орнууд виз олголтыг зогсоосон. Холбооны гишүүн орнуудын тухайд виз олголт бол улсын бодлоготой холбоотой. Багц хоригийн тухайд тодорхой хүмүүст виз олгохгүй байх арга хэмжээ авч байна. Орос, Украины иргэдийг хагаралдуулж, бодит байдлыг гажуудуулж байгаа учраас Европын холбоо хатуу байр суурьтай байна.
-Хориг арга хэмжээний хувьд Европын холбоо ямар арга хэмжээ авч байгаа талаар танилцуулахгүй юу?
-Нүүрс, газрын тос зэрэг дээр хориг арга хэмжээ авах талаар ярилцаж байна. Эдийн засгийн байдал, нийгмийн амьдрал гээд нөлөөлж байгаа асуудалд дайны эсрэг байр суурь дээр таван багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.