Дэлхий дахинд
Хятад улс Цагаан ордныг Тайвантай холбоогоо тасал гэж шаардлаа
АНУ Тайвантай бүх талын албан ёсны харилцаагаа таслах ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн албан ёсны төлөөлөгч Жао Лизянь баасан гарагт хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээрээ мэдэгджээ. “АНУ-ын зүгээс Тайвантай албан ёсны харилцаагаа зогсоох ёстой” гэж дипломат хэлээд АНУ-ын явуулж байгаа бодлого үйлдэл нь “Нэг Хятад” зарчим болон хятад-америкийн хамтарсан гурван мэдэгдлийн зарчмыг зөрчиж байна гэжээ.
АНУ-ын сенатын олон улсын хорооны дарга Роберь Менендес тэргүүтэй америкийн конгрессменүүд өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Тайванд хүрэлцэн ирлээ гэж Тайванийн мэдээллийн төв агентлаг мэдээлсэн юм.
АНУ-ын конгрессын төлөөлөгчид баасан гарагт Тайванийн захиргааны тэргүүн Цай Инвэньтэй уулзаж “АНУ, Тайванийн хамтын ажиллагаа, хятадын аюул, бүс нутгийн аюулгүй байдлын” асуудлаар санал солилцсон гэж мэдээллийн агентлагийн мэдээлэлд дурджээ. Америкийн конгрессмэнүүд бас Тайванийн Батлан хамгаалахын сайд Цю Гочжэнтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна.
АНУ-ын конгресмэнүүдийн айлчлалын хариу болгож Хятадын зэвсэгт хүчин өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Тайваны районд цэргийн сургууль эхлүүлжээ.
Тайванийн Батлан хамгалаахын сайд Цю Гочжэн үүний өмнө Хятад, Тайванийн хооронд дайн эхэлбэл хэн ялахаас үл хамааран хоёр талын эмгэнэлээр дуусна гэж мэдэгдээд “хэн ч дайныг хүсээгүй байна” гэж мэдэгдэж байсан юм.
Харин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд У Цянь болохоор Хятад улс Тайванийг энхтайвнаар нэгтгэхийг хэлбэрэлтгүй дэмжиж байгаа, Тайванийн тусгаар тогтнол гэгчийг хэзээ ч хүлээн зөвшөөрч, тэвчихгүй гэж мэдэгдээд байгаа. Тэр, дэлхий дээр ердөө ганцхан Хятад л байгаа, Тайвань бол түүний салшгүй хэсэг, тайванийн хоолойн хоёр эрэг нь “цус нэгтэй ахан дүүсийн нэгдсэн хувь заяаг хоёр хувааж байгаа юм” гэжээ.
Хятадын коммунист намаас Чан Кайши тэргүүтэй Гоминданий хүчинтэй хийсэн иргэний дайны дүнд гоминданийхан Тайвань арал руу зугтан гарснаар БНХАУ-ын төв засгийн газар, Тайванийн арлын засаг захиргааны албан ёсны харилцаа 1949 онд тасарсан юм. Ажил хэргийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлчээс сэргэж эхэлсэн юм.