Нийгэм
Хаан, Капитал, Төрийн банкууд өнөөдрөөс халамжийн мөнгийг олгож эхэлнэ

Сангийн яам Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт халамжийн санхүүжилтийг энэ сарын 16-нд олгосон хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм. Харин тус газраас дараах гурван банканд халамжийн санхүүжилтийг олгосон тул өнөөдрөөс иргэдэд олгох юм байна.
Энэ оны улсын төсөвт нийгмийн хамгааллын зардал өнгөрсөн оныхоос 13 хувиар өсөж, 2 их наяд 889 тэрбум төгрөг болжээ. Нийгмийн хамгааллын зардалд:
- Нийгмийн даатгал – 2 их наяд төгрөг,
- Нийгмийн халамж 726 тэрбум төгрөг,
- Нийгмийн хамгааллын бодлого, удирдлага- 3.8 тэрбум төгрөг,
- Нийгмийн бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүд –61.6 тэрбум төгрөг,
- Нийгмийн хамгааллын хөрөнгө оруулалт –29.9 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн байна.
Насны хишгийг жилд 2 удаа (Цагаан сар, Наадмын өмнө), 65-аас дээш настнуудад олгодог. Энэ онд нийт 22.3 тэрбум төгрөгийг насны хишигт зарцуулна.
- 65-69 нас: 50 000 төгрөг
- 70-79 нас: 80 000 төгрөг
- 80-89 нас: 150 000 төгрөг
- 90-ээс дээш: 250 000 төгрөг,
Хэрэв ахмад настан зургаадугаар сарын 30-наас хойш хүсэлт гаргавал тухайн онд ногдох насны хишгийг олгохгүй, дараа оноос эхлэн олгодог. Мөн
- Үр хүүхэд, төрөл садангүй, ганц бие болон эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асардаг хүнд сар бүр 70 000 төгрөг,
- Олон хүүхэдтэй, Алдарт эхчүүдэд хүүхдийн тооноос хамааран 100 болон 200 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент29 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад27 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна