Дэлхий дахинд
Дэлхийн эдийн 2022 онд засаг уналтад орно гэж шинжээчид үзэж байна
Орос украины цэргийн мөргөлдөөний улмаас энэ 2022 онд дэлхий дахины эдийн засгийн коронавирусын цар тахлын дараах сэргэлт хязгаарлагдаж өндөр инфляцын улмаас уналтад орно гэж Financial Times хэвлэлээс Брукингийн хүрээлэнгийн шинжээчидтэй хамтран хийсэн судалгааны дүнгээр гарчээ. Олон улс оронд үнийн өсөлт дарангуйлж, дотоодын нийт бүтээгдхүүн нь суларснаас хэрэглэгчдийн итгэл, ажлын идэвх суларч унана гэж шинжээчид тодорхойлж байна.
Энэ жил “Геополитикийн зохицуулалт, тогтвортой нийлүүлэлт тасалдаж, санхүүгийн зах зээл тогтворгүй болж хүнд хэцүү үе тохиож байж магадгүй. Энэ нь инфляцийн дарамт, бодлогын зохицуулалтын орон зайн хомсдлоос үүдэлтэй” гэж Брукингийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Эсвар Прасад хэлжээ.
FT болон Брукингийн хүрээлэнгийн тооцоолсноор бол 2021 оны сүүлчээс хөгжингүй орнууд болон хөгжиж буй зах зээлийн орнуудын эдийн засгийн өсөлтийн эрч мэдэгдэхүйц буурч байгаа нь санхүүгийн зах зээл уналттай байгааг харуулж байна. АНУ, Хятад, Европын аль алинд нь ноцтой хүндрэлүүд хүлээж байна гэж Прасад хэлэв.
АНУ-д хэрэглээний зарлага өндөр хэвээр байгаа ч зах зээлд ковидын үе шигээ инфляци өндөр байгаагаас үнийн тогтвортой байдлыг хангах нэг үзүүлэлт болсон Холбооны нөөцийн санд асуудал дагуулсан хэвээр байна. АНУ-д гуравдугаар сарын байдлаар инфляци жилийн дунджаар 8.5 байгаа нь 1981 оны арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.
“Холбооны нөөцийн сан инфляцид тавих хяналтаа алдаж байгаа нь өмнө нь дохиж байсныг бодвол бодлогод илүү хурдан аюул учруулах байх, энэ нь 2023 онд эдийн засаг сэргэхийг эрс удаашруулах аюул дагуулах болно гэж шинжээч Прасад хэлж байна.
Хятадын хувьд бэрхшээл нь коронавирусын “тэг үзүүлэлт” бодлоготой холбоотой. Хэд хэдэн бүс нутагт хязгаарлаалт тогтоосон бол Шанхайд хөл хорио тогтоосон нь хэрэглээний зардал, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг сулруулан мөнгөний бодлогод нөлөөлөн санхүүгийн тогтвортой байдалд удаан хугацааны эрсдэл дагуулна.
Энэ 2022 он нэгдүгээр улиралд Хятад хатуу хөл хорио хязгаарлалттай байсан хэдий ч эдийн засгийн өсөлт нь өмнөх улиралтай харьцуулахад гэнэт хурдассан юм. Дотоодын нийт бүтээгдхүүн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар өссөн гэж БНХАУ-ын Төрийн статистикийн газар мэдээлсэн. Trading Economics шинжээчдийн асуулгаар бол Дотоодын нийт бүтээгдхүүн нь энэ жил 4.4 хувь өсөхөөр гарчээ.
Европт болохоор орос украины сөргөлдөөний улмаас эдийн засагт ноцтой эрсдэл учирч байгаа бол дээр нь тус тивийнхэн Оросын эрчим хүчний хараат байдлаас гарах гэсэн оролдлого нь бүр хүндрэл учруулж байгаа юм. Энэ бүхий л бэрхшээлийг хэрхэн даван туулах тухайд Прасад тодорхой шийдэл олж харахгүй байгаа гэнэ.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашралыг саатуулахын тулд цар тахлын хязгаарлалт, геополитикийн хурцадмал байдал зэрэг гол бэрхшээлүүлийг сааруулах, удаан хугацааны эрэлтийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг өсгөх гол шижим дэд бүтэц дэх зардлыг өсгөх арга хэмжээнүүдийг шийдэх ёстой.
Олон улсын валютын сан өнгөрөгч даваа гарагт жил бүрийн хаврын зөвлөлдөөнөө хийж энэ он болоод дараа жилийн дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн төлөв гаргалаа гэж тус байгууллагын тэргүүн Кристахина Георгиева мэдэгдлээ. Украины нөхцөл байдлаас болоод энэ 2022 онд дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүний 86 хувийг бүтээдэг 143 оронд нөхцөл байдал муудах төлөв гөргөсөн байна.