Дэлхий дахинд
Украин дүрвэгсдийг гадаад паспортгүйгээр хил нэвтрэх хугацааг сунгав
Украины иргэдийг гадаад паспортгүйгээр зөвхөн иргэний бичиг баримттайгаар хил нэвтрүүлэх хугацааг тус улсын Хилийн алба сунгалаа гэж тус албаны төлөөлөгч Андрей Демченкогийн мэдэгдсэнийг “Страна.ua” хэвлэл дамжууллаа.
Байлдаан болж байгаа бүс нутгаас дүрвэж байгаа олон украин иргэн гадаад паспортгүйн улмаас хилийн чанадад дүрвэн гарч чадахгүй байгаа тухай Демченко үүний өмнө мэдэгдэж байсан юм.
“Украины нутагт дайны байдал зарласан нөхцөл байдалтай байгаагаас болоод иргэдэд гадаад паспорт шуурхай гаргаж өгч чадахгүй байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргаж байна. Хүмүүнлэгийн үүднээс хөрш улс орнуудын хилийн албадтай дайнаас дүрвэсэн украин иргэдийг украины дотоод паспортоор нь нэвтрүүлж байна уу хэмээн тохиролцоонд хүрсэн. Энэ нь украин иргэдийн аль бүс нутгаас явж байгааг харгалзалгүй үйлчилнэ” гэж Демченко хэлснийг хэвлэл иш татжээ.
Сүүлийн нэг сар хагасын хугацаанд украины иргэд гадаад паспортгүйгээр Европын холбооны улс орнуудад чөлөөтэй нэвтэрч байгаа юм. Харин сүүлийн хоногуудад гадаад паспортгүй иргэд хил нэвтэрч чадалгүй бөөгнөрөөд байгаа талаар “Украины төмөр зам” компани өөрийн Telegram сувгаараа өнгөрөгч ням гарагт мэдээлсэн юм.