Дэлхий дахинд
Дэлхийн анхны компьютер эртний грект 2200 жилийн өмнө бий болсон
Дэлхийн анхны компьютер гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмжийн насыг судалсан мэргэжилтнүүд эртний грекийн үе буюу 2200 жилийн өмнө 178 оны арванхоёрдугаар сарын 22-нд анхны бичээсийг нь хийсэн байна гэж тогтоожээ. Энэ төхөөрөмжийг бараг зуун жилийн өмнө 1901 онд олон улсын археологчдын хэсэг грекийн Антикитер арлын дэргэд живсэн эртний грекийн хөлгийн үлдэгдлээс олсон юм. Энэ сонин төхөөрөмжөө судлаачид олсон газрын нь нэрээр “антикитер” хэмээн нэрлэжээ.
Тэгш дөрвөлжин модон бүрээс дотор гуч орчим хүрэл араа, хэд хэдэн тоон илэрхийлэгч байдаг юм байна. Судлаачид үүнийг улаан хугацаагаар судалсны үндсэн дээр маш хурдан үйлдэл хийдэг тун нарийн тооцоолох төхөөрөмж гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тооцоолуур дээрээ хамгийн сүүлд манай эриний өмнөх 178 оны арванхоёрдугаар сарын 22 гэж байгаа энэ төхөөрөмжийг судлаачид манай дэлхийн анхны компьютер гэж үзэж байна.