Дэлхий дахинд
Олаф Шольц: Оросыг Украинд ялуулж болохгүй
Өрнөдийн орнууд Украинд цаашид цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно, гэхдээ НАТО сөргөлдөөнд оролцох ёсгүй гэсэн байр сууриа баримталсаар байх болно гэж ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мэдэгдлээ.
“Энэ НАТО цэргийн хүчээр оролцохгүй гэсэн нь хэвээр үлдэнэ. Харин бид Украиныг бүрэн хэмжээгээр дэмжих тухайд нэгдмэл байгаа, гэхдээ НАТО энэ дайнд ямар ч байдлаар оролцохгүй” гэж Шольц АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Европын холбоо болон “ИХ долоо”-гийн орнуудын удирдагчидтай утсаар ярьсныхаа дараа хэлсэн байна.
Тэр бас Өрнөдийн орнууд “цаашид Украиныг цэргийн хэрэгсэл, санхүүгийн хувьд дэмжсээр байх болно”, энэ талаар нэгдмэл байгаа гэж онцолжээ.
ХБНГУ-ын канцлер украины энэ сөргөлдөөнд Оросыг ялуулах ёсгүй, харин “олон улсын эрх”-ийн төлөө үлдэх ёстой гэдэг дээр өрнөдийн холбоотнууд нь санал нэг байгаа гэсэн байна.