Дэлхий дахинд
Репин: Ижил мөрний барлагууд
Оросын зураач Илья Репин алдарт “Ижил мөрний барлагууд” зургаа зурах санаа 1869 онд “Иов түүний найзууд” зургаа зурж байхад төрж энэ зургийнхаа загварыг гаргах гэж Константин Савицкийн хамт Нева мөрөн рүү явсан гэдэг. Тэнд л байгалийн сайхан,сайн сайхан амьдрал харж жинхэнэ хүчтэй сэтгэгдэл төрөн анхны усан будгийн загвараа гаргасан байна. Тэндээ барлагуудаас гадна тэнд байсан амрагчдыг багтаасныг нь Фёдор Васильев “зохиомол” хэмээн шүүмжилснээр Репин Ижил мөрөн рүү явахад хүрч замын зардал болгон 200 рубль өгчээ. Ингээд 1870 оны тавдугаар сард Репин, дүү Василий, Фёдор Васильев, Евгений Макарова нар “Самолёт” компаний хөлгөөр аялалд гарч тэр ондоо Репин 18,3 х 32,7 см хэмжээтэй анхны загвараа гаргасан байна. Улмаар үүнээсээ үүдэн 23,5 х 50,5 хэмжээтэй тосон будгийн зургаа зурсан нь 1971 оны гуравдугаар сард Санкт-Петербург хотын үзэсгэлэнд тавигдаж шагнал хүртсэн байна. Репин энэ алдарт зургаа 1873 оны гуравдугаар сар гэхэд төгс болгон ажлаа дуусгасан байна.
131,5×281 см хэмжээтэй эх зураг өнөөдөр Санкт-Петербург хот дахь Оросын музейд дэлгээстэй байгаа.
И.Е.Репиний төрсний 170 жилийн ойгоор 2014 оны есдүгээр сарын11-нд Ижил мөрний эрэг дээрх Самар хотноо “Ижил мөрний барлагууд” зургийн баримал босгосон байна.