Эдийн засаг
Н.Баяртсайхан: Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд бодлогоо хандуулах шаардлагатай
Монголбанк гадаад валютын албан нөөц /ГВАН/ болоод ханшийн талаар ямар бодлого хэрэгжүүлж буй талаар Н.Баяртсайхан ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлсэн байна.
ГВАН 2018 оны эцсээр 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 27.9 тэрбум ам.доллар байгаа нь бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр хэвээр байгааг илтгэж байна. Иймд бид ГВАН-ийг цаашид тууштай нэмэгдүүлэхэд бодлогоо хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголбанк богино хугацаанд ханшийг тогтвортой байлгаж, огцом савлагаа гаргахгүй байх үүднээс валютын захад нийлүүлэлт хийдэг. Экспортын томоохон хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортод тодорхой хэмжээний саатал гарсан, мөн АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмсэн зэргээс ам.долларын эрэлтийг зөвхөн Монголд биш дэлхий даяар нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
Эдгээрээс үүдэлтэй төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлсэн ч, Монголбанк валютын зах дээрх оролцоо болон мөнгөний бодлогын арга хэрэгслээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй богино хугацааны огцом савлагааг зах зээлд үүсэхээс сэргийлж ажилласнаар төгрөгийн ханш тогтворжиж эхэлсэн.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.