Эдийн засаг
Төвбанк 230 сая ам.доллар нийлүүлжээ
Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 2640 төгрөгөөр худалдан авч, 2644- өөр зарж байв. Энэ нь “ногоон”-ы ханш 10 хоногийн өмнөхөөс 0.9 хувиар суларсан үзүүлэлт боллоо. Мөн Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2636 төгрөг байсан бөгөөд өнгөрсөн 14-нөөс хойш доошилж байгаа юм. Тус банк хамгийн сүүлд буюу өчигдөр 18.1 сая ам.долларыг 2634.27 төгрөгийн дундаж ханштайгаар зах зээлд нийлүүлжээ.
Энэ он гарснаас хойш Төвбанк 229.6 сая “ногоон” нийлүүлээд буйг мэдээллээс нь харж болохоор байна. Үүнээс гадна өнгөрсөн 8-нд Монголбанк харилцагчийн захиалгыг биелүүлж нэг ханшаар ам.доллар нийлүүлснээ тэмдэглэсэн байв. Өөрөөр хэлбэл, энэ өдөр хэдий хэмжээний валютыг, хэдэн төгрөгийн ханштайгаар нийлүүлснээ дурдсангүй. Тэд энэ сарын 3-нд “ногоон”-ыг 2648.02 төгрөгийн нэг, 22-нд 2641.92 төгрөгийн дундаж ханштайгаар нийлүүлсэн аж. Тэгвэл 8-наас гадна 10, 15, 17-нд ямар ханштайгаар “ногоон” нийлүүлснээ тодорхой бичээгүй байлаа.
Ташрамд дурдахад, Төвбанкны зүгээс гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд 2018 онд нийт 1.2 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлснээ мэдэгдэж байв. Тэгвэл энэ сард гэхэд ийнхүү 230 гаруй сая “ногоон”-ы интервенц хийгээд байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.