Дэлхий дахинд
Украинаас болж АНУ Орост үзүүлэх дарамтаа үргэлжлүүлнэ
Орос улс Украинд нөхцөл байдлыг хурцатгасаар байх юм бол АНУ хариу арга хэмжээ болгон орост үзүүлэх дарамт шахалтаа үргэлжлүүлсээр байх болно гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс хэлсэн байна. “Москва нөхцөл байдлыг хурцатгасаар байгаа болохоор үүний хариуд хоригоо чангатгаж, эдийн засгийн арга хэмжээ авсаар байх болно. Москва өөрийн бодлогоо өөрчилбөл бид бас бодлогоо өөрчилнө” гэж хэвлэл мэдээллийнхэнд зориулсан мэдээлэл дээр тэр хэлжээ.
Прайс бас эдийн засгийн хориг бол манай гол зорилго биш, харин Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох л манай эцсийн зорилго гэж АНУ харж байна гэж онцолсон байна.
“Гэсэн хэдий ч энэ нь биелэхгүй, ямар ч хариуцлага алга. Мэдээж хариуцлага байх ёстой, үүний тулд л бид янз бүрийн арга механизм хайж, ярьж байна” гэж тэр мэдэгджээ.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэн дайн өдөөсөн. Үүний хариу болгож Өрнөдийн орнууд Москвагийн эсрэг төрөл бүрийн хориг тавьж эхэлсний дотор банк санхүүгийн тогтолцооноос гадна, өндөр технологийн бүтээгдхүүн нийлүүлэхээ больсон юм. Орост ажиллаж байсан брендүүд ч үйл ажиллагаагаа зогсоон гарч явсан.
Кремль энэ бүхий л арга хэмжээг урьд өмнө байгаагүй эдийн засгийн дайн гэж нэрлэж байгаа юм.