Дэлхий дахинд
ӨЛСГӨЛӨН, ХАМРАХ ХҮРЭЭ БА ХАМГИЙН ЭМЗЭГ ОРНУУД

Коронавирусын цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл дуусч амжаагүй байхад ОХУ-ын зүгээс Украин руу дайрч цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь дэлхийн олон оронд хүнсний хомсдол үүсч эхлээд одоо бүр өлсгөлөнгийн эхний шатанд хүргэж байна. Дэлхийн тэргүүлэх хэвлэлүүд өнөөдөр “өлсгөлөн”, “өлсөх” гэсэн үгийг хэрэглэж дэлхий дахинд тун удахгүй энэ аюул нүүрлэхийг анхааруулан бичиж байна.
Дэлхий дахины 2022-2023 оны өлсгөлөн
АНУ зэрэг хөгжингүй орнууд аймшигт үйл явдал ойртож байгаа талаар мэдэгдэх боллоо. АНУ-ын сенатч Жони Эрнст Fox Business хэвлэлд өгсөн ярилцлагадаа манай дэлхийд “өлсгөлөн” нүүрлэж байна гэсэн бол сенатч Кори Букер хэдэн арван сая хүн “өлсгөлөнгийн улмаас үхэх” аюулыг бид тун удахгүй үзэх болно гэжээ. “Хэдэн арван сая хүн, сая сая хүүхэд өлсгөлөнгөөс болж үхэхээс сэргийлэхийн тулд дэлхий даяар хүнсний тусламж үзүүлэх ажлыг онцгой авч явуулах шаардлагатай” гэж Нью-Жерси мужийн ардчилагч сенатч Кори Букер Reuters агентлагт мэдэгдэж байна.
Ерөнхийлөгч Жо Байден ч АНУ-д хүнсний хомсдол нүүрлэх нь “бодит зүйл” боллоо гэжээ. Үүнээс гарах ганц найдлага нь Украин дахь дайныг зогсоох явдал гэж тэр хэлж байна. Харамсалтай нь энэ нь ойрын үед бодит зүйл болж чадахгүй бололтой. Орос цэргийн хүчээ Киевээс татаж, Зеленскийд бага дарамт үзүүлэн, энхийн хэлэлцээр хийх тохиролцоонд хүрэх ганцхан арга зам байгаа. Гэхдээ Владимир Зеленский Fox News-т өгсөн ярилцлагадаа дайнд ялахаас илүү багахан тохиролцоог хүлээн авахгүй гээд мэдэгдчихсэн.
Өлсгөлөнгийн эхний цохилт Сомалид
Тэртэй тэргүй өнөөдөр сая сая хүн хүнсээр гачигдсаар байна. Хамгийн түрүүнээ Сомали “өлсгөлөн хэдийнээ эхэлчихлээ” гэж анхааруулж эхэллээ. Эднийд 2010-2011 онуудад 250 гаруй мянган хүн өлсгөлөнгөөр амь үрэгдсэний 133 мянга нь тав хүртэлх насны хүүхэд байсан. Донор орнууд хүмүүнлэгийн төлөвлөгөөний дагуу Сомалид 1,5 тэрбум ам.доллар хуваарилж, тус улсын хүмүүнлэгийн хэрэгцээнд шаардлагатай зүйлсийн дөрвөн хувийг л өгч байлаа. Гэтэл коронавирус тус улсын олон айл өрхийг нэрвээд байтал Украины хямрал инфляци, эрчим хүч, хүнсний үнийн өсөлт дагуулан улам хүндрүүлээд байна. Энэ улс хэрэгцээт улаан буудайнхаа 90 хувийг өнөөдөр дайн хийж байгаа Украин, Оросоос авдаг.
Эцэст нь хэлэхэд Африк тивд 13 сая хүн хэдийнээ өлсгөлөнд нэрвэгдээд байна. Эфиопи гэхэд л улаан буудайнхаа 40 хувийг, Кени 30 хувийг Орос, Украинаас авдаг юм шүү дээ. Харин Сомали 90 хувийг энэ хоёр улсаас авдаг.
Йеменд мөн ялгаагүй өлсгөлөн улам хурдтай өсч байна
Тэртэй тэргүй дотооддоо дайн самуунтай байгаа Йеменд хүнсний хомсдол улам нүүрлэж байна. Саяхан нэгэн иргэнээс авсан ярианд гэр бүл нь “яг л шоргоолж шиг хооллож байна” гэжээ. Шинжээчид дэлхий дахинд түүхэн их өлсгөлөн нүүрлэж байна хэмээн анхааруулсаар байна. Дэлхий даяар хүнс хуваарилахад садаа болж байгаа олон хүчин зүйлийн нэг нь л Украин дахь дайн.
Перуд түлш, хүнсний бүтээгдхүүний үнэ эрчмтэй өсч бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн дагууллаа. Энэ улсад өрнөж үргэлжилсээр байгаа бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн яг л Украины мөргөлдөөн дайн шиг дэлхий дахины зах зээлд нөлөөлж байна. Олон нийт эхлээд түлшний үнийн өсөлтийг эсэргүүцэж байсан бол энэ нь улам өргөжин тэлж, засгийн газрын эсрэг марш болж зам хааж эхэллээ. Энэ эмх замбараагүй байдлын үеэр хүний амь үрэгдэж байгаа ч эсэргүүцэгчид улсынхаа гол гол замуудыг хаажээ.
Афганистаны өлсгөлөнгийн хямрал
Олон жилийн дайны хөлд байгаад одоо сэргэж амжаагүй байгаа Афганистаны хүн амын 95 хувь нь хангалттай хүнс хоол авч чадахгүй байна. Тус улс өмнө нь ч өлсгөлөнгийн хямралд нэрвэгдэж байсан улс. Хорин жилийн өмнө ч энэ улсад өлсгөлөн нүүрлэж хүмүүс өвс ногоо зулгаан идэж байсан. Сүүлийн арваад жил ган болж хуурайшсан, дээр нь хахир хүйтэн өвөл, талибууд засгийн эрхэнд гарсны дараах эдийн засгийн уналт зэрэг нь хүнсний хомсдолд хүргэж хүн амын 95 хувь нь хангалттай хооллож чадахгүйд хүрээд байна. Урьд өмнө нь ийм зүйлийг бид харж байгаагүй л дээ.
АНУ дахь өлсгөлөн, баячууд уйлж байна
Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орон АНУ-д хэзээ ч өлсгөлөн нүүрлэж байгаагүй, өнөөдөртөө хэн ч өлсөөгүй байгаа ч амьдралын өртөг аймшигтайгаар өсч байна. Bloomberg-ийн тооцоолсноор америкийн дундаж гэр бүл өнгөрсөн жилийнх шигээ түвшинд хооллохын тулд зарцуулж байснаасаа одоо 5200 доллар илүү зарцуулж байна гэжээ. “Инфляци америкийн дундаж айл өрхөд өнгөрсөн жилийнхээ хэрэглээний сагсыг худалдан авахад өмнөхөөсөө 5200 ам.доллар буюу сард 433 доллар илүү зарцуулахад хүрч байна” гэж Bloomberg Economics бичжээ.
Яг өмнө нь авч байсан шигээ хэмжээний хүнс бүтээгдхүүн худалдан авахад сар бүр 433 доллар нэмж төлөх нь орон сууцтай, ширээн дээрээ хоолтой байж үр хүүхдээ тэжээхийн төлөө тэмцэж байгаа айл өрхийн хувьд асар их мөнгө, байж боломгүй зүйл. Америкийн иргэдийн олонхийн хувьд ертөнцийн нөгөө өнцөгт юу болж байгаа нь хамаагүй, ганцхан өөрийн нь улс оронд хүнсний хомсдол улам өсч байгаа нь асуудал болж байна.
Дэлхий дахины нөхцөл байдал
Дэлхий дахины хүнсний хөтөлбөрийн газар “өнөөдөр 285 сая хүнд өлсгөлөн заналхийлж байна” хэмээн анхааруулж байна. Дэлхий дахины хүнсний хөтөлбөрийн тэргүүн, Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан Дэвид Бисли дэлхийн хүнсний нөөц хэдийнээ аюулын ирмэгт ирээд байна гэж хэллээ.
“Украинаас бид хуурай хүнсний 50 хувийг л авсан, Йеменд найман сая хүнд зориулж өгөх хүнсний 50 хувийг танасан, Нигерт 50 хувь, Чадад 50 хувийг л өгсөн. Гэтэл 50 хувь чинь нийт хэрэгцээтэй харьцуулахад юу ч болохгүй шүү дээ” гэж Бисли хэлжээ.
Энэ хооронд тээвэр логистикийн хүндрэлээс болоод хүнс хүргэлтийн сүлжээний нөхцөл байдал улам дордож байна. Судалгааны Susquehanna Financial Group-ийн хийсэн судалгаагаар захиалга, нийлүүлэлтийн хоорондох хугацаа зөвхөн гуравдугаар сард гэхэд хоёр өдрөөр нэмэгджээ.
Дэлхий дахины нэгэнт бий болгосон тогтолцоо хаа сайгүй нуран унаж, та бид эдийн засгийн асар том тэсрэлтийн цаг үетэй тулгарлаа. Юун түрүү ядуу орнууд нэрвэгдэнэ. Ямарч гэм зэмгүй сая сая хүн өдөр тутмын хэрэгцээт хүнс хоолоор гачигдаж, энэ тоо өдрөөс өдөрт улам өссөөр байна. Танай гэр бүлд өнөө орой хүн бүр цадахуйц идэх хоолтой байгаа бол та, танай гэр бүл талархахаас яах вэ, та үнэхээр азтай хүн юм.

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм6 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм4 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент4 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ