Дэлхий дахинд
Загалмайтны аян дайны үеийн гар гранат олжээ
Гриффитийн их сургуулийн эрдэмтэд Иерусалимаас загалмайтны аян дайны үед хэрэглэж байсан гар бөмбөг олсон байна. Археологичид, мэргэжилтнүүд эхлээд шар айраг, тос, эм хийх зориулалттай ваар олж байж. Гэтэл XI-XII зууны үеийн шаазан ваар нь эртний гар бөмбөг болохыг тогтоосноо эрдэм шинжилгээний PLOS ONE хэвлэлд нийтэлжээ. Эрдэмтэд эхлээд энэ вааранд Хятадад үйлдвэрлэсэн дарь хадгалдаг байж гэж таамагласан байна. Гэтэл шинжээчид хэд хэдэн ваараас тэсрэх бодис олсноо мэдэгдэн зөвхөн дарь хадгалдаг сав гэдгийг нь няцаажээ. Хэд хэдэн ийм ваарны амсраас таглаж битүүмжилдэг хаймрын ул мөр ч олдсон гэнэ.
Гриффитийн их сургуулийн доктор Карни Мэтисон Иерусалимын цэцэрлэгээс олдсон XI, XII зуунд хамаарах дөрвөн ваарыг судалж үзэхэд нэгээс нь тэсрэх бодист ашигладаг маш түргэн шатамхай шингэний улс мөр олсноор энэ нь гар бөмбөг байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ.